-Сохор үнсэлт-
Анхны харцаар дурладаг гэдэгт та итгэдэг үү. Тэгвэл анхны үнсэлтээр дурлаж болдог болов уу.
Та өөрийгөө танихгүй хэн нэгнийг, бүр өмнө нь огт харж байгаагүй эсрэг хүйстний хүнээ гадаад төрхийг нь ч харахгүйгээр үнсэж байна гэж төсөөл дөө. Хэрхэн төсөөлөгдөж байна вэ.
Нийгмийн сүлжээнд богино хэмжээний бичлэг байршуулдгаараа багагүй алдаршсан Жордан Орам гэх залуу “Намайг одоо үнс, уулзахыг бол харин дараа нь” хэмээх богино хэмжээний видеог хийсэн нь хүмүүсийн сонирхлыг ихэд татаад байна.
Ингэхдээ тэрээр эрэгтэй эмэгтэй хоёр хүний нүдийг боон хооронд нь үнсэлцэх боломжийг олгожээ. Түүний энэхүү “туршилтанд” нийт найман хүн оролцсон бөгөөд бүгд өөр өөр хандлагыг гаргажээ. Зарим нь яг л аль хэдийнэ хосууд шиг байсан бол харин зарим нь бие биедээ хүрч ядан болхи байжээ.
Орам энэхүү бүтээлийнхээ талаар “Хүмүүс ер нь яагаад үнсэлцдэгийг энэхүү бичлэгээрээ харуулахыг хүссэнээс өөр зүйлгүй. Үнсэлтийн цаана байгаа шалтгаан юу бол гэдэг нь их сонин. Дурласан хүнээ анх удаа үнсэх, дурлаагүй ч гэсэн анх удаа үнсэх, уулзаж танилцаад удаагүй байхдаа үнсэх гээд энэ бүгдийн мэдрэмж сэтгэл санааны байдлаас болж өөр өөр. Харин энэ удаад би анхны сэтгэгдэлгүйгээр хүн бие биеэ үнсэж мэдрэх нь хэр байх бол гэдгийг л харуулахыг хүслээ” гэжээ.