Монголын залуучуудын шигшээ багийн тамирчдаар хүчээ зузаатгасан шинэ цагийн шилдэг тулаан гэж нэрлэгдэх Дундговь Мон-Алтиус Смарт, Сүхбаатар Лидер багуудын тоглолт өчигдөр болж өнгөрлөө. Залуучууд ч бие биедээ амархан бууж өгөхийг хүссэнгүй тоглолтыг улам сонирхолтой болгов.
Тоглолтын эхнээс алдаа их гарч, Дундговь Смарт баг алдааны асуудалд орсон ч Лидерүүд тоглолтыг ашигтайгаар эргүүлж чадсангүй. Kashif Watson тоглолтын турш сайн байж 28 оноо, 6 самбараас бөмбөг авалт, 6 оновчтой дамжуулалт гүйцэтгэж багаа тэргүүлсэн. Түүнчлэн А.Гансүх 25 оноо 6 самбараас бөмбөг авалт, Andre Brown 14 оноо, 13 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж багаа хожилд хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Багийн бусад залуус ч тун жигд тоглотыг үзүүлж багаараа 45 хувьтай довтолж байсан нь тэдний хожсон гол шалтгаан байлаа.
Өмнөх тоглолтондоо лигийн хүчирхэг багуудын нэг болох Танан Гарьдыг буулгаж аваад байсан Сүхбаатар Лидерүүд өчигдөр тун хангалтгүй тоглолтыг үзүүллээ. Jonathan Blake багаа тэргүүлэн 18 оноо, 12 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн. Түүнчлэн Батзолбоо 17 оноо, Chu Madaubum 16 оноо, Э.Дөлгөөн 13 оноо 11 самбараас бөмбөг авалт тус тус гүйцэтгэсэн ч бусад залуус нь хангалтгүй байлаа.
Тэдний довтолгоо тун хангалтгүй байсан ба багаараа алсын зайнаас 28 шидэж ердөө гурвыг нь амжилттай болгосон нь хожигдох гол шалтгаан байлаа. Анхны хожигдлоо хүлээсэн Сүхбаатар Лидерүүд дараагийн тоглолтоо ирэх баасан гарагт хүчирхэг Ирвэсүүдийн эсрэг 20.00 цагаас хийнэ.