Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравт хүндэтгэл үзүүлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар хүртээд удаагүй байгаа Б.Шарав төрөөс хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлж буйд талархал илэрхийлээд улам ихийг хийж бүтээхийн даалгавар гэж ойлгож байна гэсэн юм.
Мөн Засгийн газраас бүх талаар дэмжлэг үзүүлж, баяр наадмын өдрүүдэд Засгийн газрын удирдлагууд биечлэн ирж буйд дахин талархал илэрхийлжээ.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс