Тагнуулын ерөнхий газрын судлаач Н.Батболдын эрхлэн гаргасан "Маршалын захидлууд" номд багтсан захидлуудаас хүргэж байна.
Вячеслов Михайлович Молотов
Хаант Орос улсын Норинск хотод 1890 онд төрсөн.
1930 онд Ардын комиссаруудын Зөвлөлийн дарга буюу Ерөнхий сайдын албанд томилогдон ажиллаж байсан.
Хөрвүүлэг:
32.2.12
Дугаар 12.
СССР-ийн Улсын батлан хамгаалах хорооны орлогч дарга бөгөөд Гадаад явдлын яамны комиссар нөхөр В.М.Молотовд:
Улаан цэргийн алдарт 24 жилийн ойн өдөр таны бие ба зөвлөлтийн бүх ард түмэнд өөрийн зүрхний халуун баярыг хүргэмүй.
Улаан цэргээс фашистын араатан дээрэмчнийг бут ниргэж буй явдалд Монголын ард түмэн бид нар хязгаарлашгүй их баярлаж талархмой.
Шинэ, шинэ районуудыг Германы түрэмгийлэн эзлэгч фашистуудаас улам бүр чөлөөлөн буй улаан цэргийн алдарт ялалтууд нь Монголын ард түмэнд хөдөлмөрийн шинэ өрнөлтийг төрүүлж буй ба фашистын яргачдыг бүр мөсөн устгахын төлөө хүчээ улам ихээр дайчлах зоригийг бадруулж баймуй.
ЗХУ-ын ард түмэн ба түүний баатарлаг улаан цэргээс бүх хүн төрөлхтөний эрх чөлөөний төлөө тэмцэж буйг Монголын хөдөлмөрчин ард нэг бүр сайн мэдэж буй бөгөөд тиймийн тулд манай нийтийн дайсныг эсэргүүцсэн тэмцэл дээр улаан цэрэгт бүхий л хүчээр туслахыг эрмэлзэж баймуй.
Улаан цэрэг ба флотын дарга улс төрийн ажилчид, байцаагчид ах дүүгийн халуун баярыг илэрхийлж, Монголын ард түмнээс байлдан буй улаан цэрэг флотод ажилчин тариачны улаан цэргийн ойг тохиолдуулан илгээж буй эшелон /цуваа/ болох манай өчүүхэн бэлгийг хүлээн авахыг хүсмүй.
Бид нар бүхий л хүчээрээ фронтод туслахад бэлхэн буйг таны бие ба танаар дамжуулан бүх Зөвлөлтийн ард түмэнд илэрхийлмүй. Зөвлөлт орны боолчлохоор зөвлөлтийн газар шороон дээр ирсэн гитлерчдийн эцсийн улаан цэргээс агуу их Сталины жолоодлогын дор устгах цаг холгүй болохыг Монголын ард түмэн хатуугаар итгэж буй амуй.
Ажилчин тариачны улаан цэргийн 24 жилийн ой мандтугай. Улаан цэрэг ба шударга хүн төрөлхтөний агуу их багш нөхөр Сталин мандтугай.
БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд ГЯЯ-ны сайд,
Бүх цэргийн жанжин, улсын шалгарсан баатар маршал Чойбалсан.