УИХ дахь АН-ын зөвлөл мэдээлэл хийж байна. Өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг хуралдахтай холбоотойгоор ийнхүү мэдээлэл хийж байгаагаа мэдээллийн эхэнд зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдлээ.
Өчигдөр орой МАН-ын бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар нэгдмэл байр сууринд хүрч, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй ингэхдээ 99 болгож, сонгуулийг холимог системээр буюу 76 гишүүнийг мажоритар, үлдсэн 23-ыг нь намын жагсаалтаар сонгохыг бүлгийн гишүүдийн олонхи дэмжсэн.
Гишүүдийн тоог 99 болгох асуудлыг АН-ын гишүүд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд өнөөдрийн 76 гишүүн нэгдмэл байж чадахгүй, ард түмний итгэлийг хүлээж чадахгүй байж 99 болгох ямар ч боломжгүй гэдгийг хэлсэн юм. Мөн ямар үндэслэлээр 99 болгох нь тодорхойгүй, харин Ерөнхийлөгчийн 108 гэсэн тоон дээр үндэслэл нь тодорхой учраас дэмжинэ гэдгээ илэрхийллээ.
УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Гол үндсэн шалтгаан нь өргөн баригдсан хуульд тусгагдаагүй зүйл заалтууд байна гэсэн тайлбарыг бидэнд өгсөн. Бид нарын хувьд байхгүй зүйл заалтны асуудалдаа биш, гол үндсэн зарчим нь ямар ч өргөн баригдсан төслийн хүрээнд авч үзэх шаардлагатай зүйлүүд байгаа гэдгийг зөвшилцлийн хурал дээр илэрхийлсэн. Энэ үеэр найман зүйл заалт дээр дахин ойлголцож явъя гэдэг байр сууриа илэрхийлсэн.
76 гишүүн жижиг тойргоор сонгогдож, нэр хүнд, хариуцлагыг дааж явах чадамжгүй байгаа хэрнээ яг нэг тогтолцоогоор 99 гишүүнтэй болох боломжгүй
Ялангуяа үүн дээр онцгойлон авч үзэх хэд хэдэн зүйл бий. Үүнд, Сонгуулийн тогтолцооны тухай асуудал, мөн төрийн татвар, эдийн засаг, Орон нутгийн эдийн засгийн бие даасан байдал, орон нутгийн хөгжлийн асуудалтай холбоотой заалтууд дээр боломжгүй гэсэн санал өгсөн. Үүнийг бид хүлээж авах боломжгүй байгаа. Өнөөдөр ажлын хэсэг хуралдах үеэр бид дахин байр сууриа илэрхийлэх болно.
Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа энэ үед АН-ын хувьд зарчмын байр суурь, ард нийтийн эрх ашгийн төлөө энэ улс орны төрийн том бодлогод оролцох боломжийг олгохын төлөө зарим нэг чухал заалтуудаа хамгаалж үлдэх зайлшгүй шаардлага байна.
МАН-ын бүлэг хуралдаж, тогтолцоо, үйл ажиллагаа, төрийн байгууллагуудын хугацаа, гишүүдийн тоон дээр шийдвэр гаргасан гэсэн мэдээлэл байна. 76 гишүүнийг 5 жилийн хугацаатай 99 болгох, ингэхдээ Үндсэн хуульд сонгуулийг ямар хэлбэрээр явуулах вэ гэсэн тогтолцооны асуудлыг хасаж оруулж ирсэн саналыг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан 108 гишүүн байх, 50 хувь нь жагсаалтаар, 50 хувь нь тойргоос байх нь зөв гэдгийг дэмжинэ
Яагаад гэвэл өнөөдөр 76 гишүүн жижиг тойргоор сонгогдож, нэр хүнд, хариуцлагыг дааж явах чадамжгүй байгаа хэрнээ яг нэг тогтолцоогоор 99 гишүүнтэй болох боломжгүй. Бид анхнаасаа Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хэрэв гишүүдийн тоог нэмэх гэж байгаа бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан 108 гишүүн байх, 50 хувь нь жагсаалтаар, 50 хувь нь тойргоос байх нь зөв гэдгийг дэмжинэ. Үүнтэй холбогдуулаад намын үүрэг хариуцлага дээшлүүлэх, намын бодлого төрд тусахад хариуцлагатай байхын тулд улсын хэмжээнд зүтгэх чадвартай бодлогыг гаргахад онцгой эерэг нөлөөтэй гэж харж байна.
Намыг 50 мянган гишүүдийн гарын үсгээр байгуулна гэсэн Ерөнхийлөгчийн саналыг манай зөвлөл хэлэлцээд нийт хүн амын 1 хувьтай тэнцэхээр хэмжээний иргэдийн санал гарын үсэг цуглаж байж нам байгуулах эрх үүсдэг байхаар босго тогтоох нь зүйтэй хэмээн үзлээ. Ийнхүү зарчмын байр сууриудыг илэрхийлсэний дараа Ардчилсан намаас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлах ёстой шүү гэсэн бидний байр суурь хатуу байгаагаа илэрхийлэх болно. Хэрэв энэ асуудал олонхиороо шийдэгдэх юм бол бид цаашдаа санал хураалтанд оролцох боломжгүй" гэлээ.
Хурлын үеэр УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ "Бид тодорхой дөрвөн санал тавьсан, түүнийхээ байр суурьт ч хатуу зогсоно. Үүнээс гадна Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналуудаас заримыг нь дэмжиж болох ч дэмжиж болохгүй заалтууд бий.
УИХ-д байгаа эрх барьж байгаа намын гишүүд дотор дийлэнхи нь гэмт хэрэг ёс зүйн асуудалд холбогдсон нөхдүүд байна
МАН-ын бүлэг хуралдаад үндсэн 76 гишүүн дээр 23 гишүүн нэмэхээр нийт 99 гишүүн байхаар асуудлыг оруулж ирсэн байна. Гэтэл тогтолцоо нь ямар байх, Үндсэн хуульд хэрхэн орж байгаа нь тодорхойгүй. Тогтолцооны асуудлыг сонгуультай холбоотой хуулиар зохицуулна гэсэн байна. Тэгэхээр Ерөнхийлөгчийн саналд парламент 108 гишүүн байх бөгөөд 54 гишүүн нь аймаг орон нутгаас сонгогдох бол 54 нь намын жагсаалтаар оруулж ирэхээр төлөвлөсөн. Гэхдээ намын жагсаалтын 54 гишүүн нь улс орны бодлогыг тодорхойлох, үлдсэн тойргоос сонгогдсон 54 гишүүн нь тойргийн эрх ашгаа хамгаалах гэсэн зорилгоор өргөн барьсан байсан. Хэрэв тоог нэмэх асуудал ярих гэж байгаа бол тогтолцоогоо тодорхой болгосон үндэслэл, тооцоололтой Ерөнхийлөгчийн саналыг бид дэмжээд явна.
Өнөөдрийн УИХ-д байгаа эрх барьж байгаа намын гишүүд дотор дийлэнхи нь гэмт хэрэг ёс зүйн асуудалд холбогдсон нөхдүүд байна. Тэд эрүүгийн болон бусад хуулиар хариуцлага хүлээх ёстой хүмүүс эцэг хуулийг батлах эрх байна уу. Хууль шүүхийн байгууллагаар нэгэнт тогтоогдсон асуудлыг ярихаас илүү гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой болсон хэргийг яагаад ярихгүй байна вэ, Ц.Нямдорж сайд. Өөртэй нь холбоотой маш олон ёс зүйн асуудал байхад яагаад тайлбар хийхгүй байна гэдэг олон асуудалд тайлбар хийлгэх хэрэгтэй байна. Эдгээр гишүүдэд ийм ёс зүй байх ёсгүй. Бид үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд МУ-ын Ерөнхийлөгчийн оруулсан санал, өөрсдийн тодорхой саналуудыг баримталж асуудалд оролцоно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна." гэсэн юм.