Төрийн соёрхолт зохиолч Ч.Лхамсүрэнгийн алдарт “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн "Хийморь" УСК энэ жилийн нэгдүгээр сард үзэгчдийн хүртээл болж, өндөр үнэлгээ авч байсан билээ.
Жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгийн найруулсан уг бүтээл Олденбургийн олон улсын кино наадмаас "Spirit of Cinema" буюу "Кино урлагийн амин сүнс" шагналыг хүртжээ. Кино наадам энэ сарын 13-15-нд Герман улсад болсон юм.
Хоёр цаг үргэлжлэх тус кино нь монгол морь, монгол бахархал, монгол хүний эх орноо хайрлах сэтгэл, хүн байгалийн холбоог харуулжжээ.
Киноны гол дүрд бяцхан жүжигчин Ч.Ариунболд, ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар тоглосон бол киноны хөгжмийг Б.Одбаяр зохиож, Филармонийн симфони оркестр, Морин хуурын чуулгын хөгжимчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хөгжмийг тоглосон байна. "Хийморь" бүтээлд Монголчуудаас гадна ОХУ, БНХАУ, Казахстан, Украйн, Киргизийн мэргэжлийн уран бүтээлчид хамтран ажилласан юм.