Туркт NBA-ийн тоглолтуудыг албан ёсны эрхтэй шууд дамжуулдаг цорын ганц телевиз болох S Sport энэ жилийн өрнөд бүсийн финалын тоглолтуудыг шууд дамжуулахгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Шалтгаан нь Туркийн засгийн газар Портленд Трэйл Блэйзерс багийн төвийн тоглогч Энес Кантерыг эх орноосоо урвасан урвагч, гэмт хэрэгтэн гэж үзсэнээс болсон гэнэ.
Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд NBA-ийн тойм мэдээ гаргахдаа ч зориуд Энес Кантерыг огт дурддаггүй талаар өмнө нь мэдээлэл цацагдаж байсан билээ. Портленд Трэйл Блэйзерс баг хэрвээ NBA-ийн финалд шалгарвал Туркийн S Sport телевиз мөн л шууд дамжуулахгүй ажээ.
Энес Кантерын хувьд Туркийн ерөнхийлөгчийг хурцаар шүүмжилснээс энэ бүх асуудал эхэлсэн. Улмаар 2017 онд Туркийн засгийн газар Энес Кантерыг олон улсын алан хядах бүлэглэлийн гишүүн байж болзошгүй гэсэн шалтгаанаар паспортыг нь хүчингүй болгож, эрэн сурвалжилж байсан юм. Тэр хэрэгтэй холбогдуулан Туркт амьдардаг Кантерын аавыг баривчилж эрүүдсэн талаар Кантер олон нийтэд мэдээллэж байсан удаатай.
Кантерын хувьд АНУ-д оршин суух ногоон карттай хэдий ч асуудал үүсэхээс урьдчилан сэргийлж Блэйзерс багтайгаа хамт өнгөрсөн 1-р сард Лондон руу, 2-р сард Торонто хот руу нисэхээс татгалзаж байсан юм.
Д.Энхбаясгалан