Геронтологийн үндэсний төвийн сувилагчид Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан “Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо" уриан дор “Тусалъя, дэмжье, хайрлая-5” аяныг зохион байгууллаа.
Геронтологийн үндэсний төвийн сувилагчид Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан “Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо" уриан дор “Тусалъя, дэмжье, хайрлая-5” аяныг зохион байгууллаа.
Аяны үйл ажиллагаанд Тайпен худалдаа эдийн засгийн Улаанбаатарт дахь төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд, ахмадын эмч, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар, Монг Эм эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Цахиур төмөр эмийн компани, Тесо корпораци Милко ХХК, Монос фарм трейд, ЧД-ийн Улаан загалмайн хороо хамтран ажиллажээ.
Аяны хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн 132 өрхийн эмч, сувилагч нарт Геронтологи гериатрийн чиглэлээр найман сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.
Аяны хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Баянгол дүүргийн 132 өрхийн эмч, сувилагч нарт Геронтологи гериатрийн чиглэлээр найман сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа.
Мөн таван дүүргийн хэвтрийн 116 ахмад настанд сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Тус аяны үеэр төрийн болон төрийн бус байгуулагуудтай хамтран хэвтрийн 100 ахмад настанд нийгмийн халамж үйлчилгээний дэмжлэг үзүүлжээ.
Аяны үр дүнд настанд эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлж, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах уялдаа холбоог сайжруулсан хэмээн зохион байгуулагчид дүгнэж байна.