УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд сайд нарын нэрийг дэвшүүлэн томилгоог хийх танилцуулгыг хийж байна.
“Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилуулах тухай” Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан тоотод

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга-Монгол Улсын сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн танилцуулга:
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын танхимын зарчмаар ажиллах чадвартай хэмээн үзсэнийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд 100 хувь дэмжсэнийг ТББХ-ны дарга Д.Лүндээжанцан танилцууллаа.

Танилцуулгын дараа УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 40 орчим хувьтай байна. Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэрхэн ажиллах бодолтой байна вэ. Хугацаа маш бага байна. Эдийн засгийн өсөлт 5.6 хувьтай, өр зээлээ дарсан боломжийн явж байна гэж үзэж байна. Эдийн засгийн өсөлтийг хэрхэн айл гэрийн гэрт үр дүнг нь хүргэх, иргэдийн амьдралд наалдуулах вэ?
ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
-Нэг жил үлдэж байгаа нь үнэн. 365 хоног байна. Өдөр бүр туйлын хариуцлагатай, хурдтай ажиллах шаардлагатай байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газар УИХ, яамд, орон нутгийн уялдааг хангах үүрэгтэй. Томилогдвол зохицуулалт уялдааг оновчтой болгох, илүү хурдтай ажиллуулах бодолтой байна. Засгийн газар дундаж давхаргыг тэлэх зорилт тавьсан гэж ойлгодог. Харамсалтай нь жил бүрийн төсөв энэ чиглэлд очихгүй байгаа нь үнэн. Шаардлагатай гэж үзвэл ажлын хэсэг байгуулж илүү хурдтай ажиллуулах төлөвлөгөөтэй байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-Шинэ ажилд нь амжилт хүсье. Та маш олон зүйл дээр шударга ёс ярьж, нийгмийн өөрчлөх амлалтыг олон удаа өгсөн. Боломж танд ирж байна. УИХ, Засгийн газарт үүсээд байгаа, зарим гишүүдийн гэмт хэрэг биш гэж үзэж байгаа ЖДҮХС-тай холбоотой асуудлыг юу гэж үзэж байна вэ, хариуцлага тооцох уу эсвэл хамгаалаад аваад үлдэх үү. МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн өрийг өрөөр дарахгүй, цалинг нэмнэ, шатахууны үнийг барина гэх мэт заалтууд бий. Үлдсэн жилийн хугацаанд мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжтой юу. Нийгэмд үүсээд байгаа бухимдлыг яаж арилгах вэ, ард иргэдийн амьдрал хэцүү байна, шатахууны үнэ, долларын ханш талийлаа, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ хэт өслөө. Та богино хугацаанд энэ бүхнийг шийдэхийн тулд яг юу хийх вэ?

-2012 онд 17.5 хувьтай байсан эдийн засаг 2016 оны эхэн үед 0 хувьд орсон, одоо 6.5 хувьтай болж өсөөд байна. Монгол Улс дефолт болох эрсдэлтэй байсан. Энэ эрсдлээс 65 суудалтай МАН-ын Засгийн газар гаргасан. Алдааг зөвхөн сөрөг хүчин гэж харах цаг биш, шинэ 25 жилд өмнөх алдаагаа хэрхэн гаргахгүй байх вэ гэдэг алтан цаг үе. Эрх баригч, сөрөг хүчин гэлтгүй хамтран ажиллах ёстой. ЖДҮХС бол өнгөрсөн 27 жилийн алдаа завхарлын нэг илрэл. БСШУСЯ дээр байсан сангийн тэтгэлгийг дарга нарын хүүхдүүд авдаг байсан. Ерөнхий сайдтай ижил байр суурьтай байна. Зээлийг эргүүлэн төлүүлэх ёстой. ЖДҮХС-тай холбоотой зээлийг жинхэнэ эздэд нь хүргэхийн тулд томоохон зохицуулалт хийж ажиллана гэж бодож байна. Хаврын чуулган эхлэхээс өмнө тодорхой шийдлүүдийг танилцуулна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Бэрс гээд кино урлагийн дээд сургууль төгссөн хүн байна аа, ойлгож байна аа дүрдээ маш сайн орж байна. Гол нь шударга ёсыг хуулиар сахиулдаг юм. Таны намтар дээр хуулийн сургуулиас номын дуу сонссон юм байна. Шалгалтад орчихсон хуулийн байгууллагад орох гээд хүлээж байгаа 77 хүн байна. Хэзээ ажилд нь оруулах юм бэ. Халсан нь зөв гээгүй, оруулах нь зөв гээгүй. Шүүхийн шийдвэр гараад үндэслэлгүй халсан гээд хүлээгдэж байгаа эдгээр хүнийг яах юм бэ, хэзээ ажилд нь оруулах юм бэ Ерөнхий сайд аа. Салбар салбарт байгаа шударга хүмүүсийг ажилд нь оруулахгүй байна. Хэзээ тавих юм бэ. Эсвэл хандив авах гээд байгаа юм уу. Д.Амарбаясгалан дээр очих юм уу. ЖДҮ гэхээр зээл гээд байх юм. Энэ жил хулгай, авлига шүү дээ. Хэзээ хариуцлага тооцох юм бэ? Зээлчихээд буцааж өгөх асуудал биш. 27 хүн байгаа шүү дээ. Ярих яах вэ, үр жимсийг чинь харья. Нэг жилийн дотор юу хийх вэ гэхээр дэлхийг өөрчлөх юм битгий ярь. Ядаж тэр шүүхээр үндэслэлгүй халагдсан нь тогтоогдсон 77 хүнийг ядаж ажилд аваадах.

-О.Баасанхүү гишүүн удаа дараа над руу хаягласан юм ярьж байна. Шүүхийг хамгийн их шүүмжилж байсан хүн бол та. Манай Н.Энхбаяр даргыг шүүх барьж авах гээд байна, шударга бусын хонгилоор явуулах гээд байна гэж байсан. Би нэг нүүрний дор хоёр санаа агуулахгүй. Миний амьдрал Бэрх гээд жижиг тосгоноос эхэлсэн. Бэрс гээд жижигхэн сургуульд боловсрол эзэмшиж байсан. Хэн нэгний татаасгүй явж ирсэн. Энэ ч утгаараа таны намтар, замналыг хүндэлж харьцдаг. Миний амнаас хоёр жилийн хугацаанд О.Баасанхүү гэж нэр гарч байгаагүй. Хувь хүнтэй муудалцсан асуудал байвал та Х.Нямбаатартай учраа олно биз ээ, чуулганы танхимаас гадуур. Баярлалаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-65 дарангуйллаа эдэлж байгаа бол үгүй шүү. Би тодруулъя гэж хэлсэн. Нэг минут ч гэсэн үгээ хэлнэ. Би шүүхийн шийдвэрийг асуугаад байна. Тэр 77 иргэнийг хэзээ ажилд нь оруулах вэ? Би хэлээд байна, маш тодорхой.

-Яг шүүхийн шийдвэрт гарсан ямар албан тушаалтай хүмүүст ямар зүйл болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсны дараа томилогдвол тантай уулзаж дэлгэрэнгүй мэдээлэл өгье.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын даргад дэвшүүлсэн ч өөрөө татгалзсан. Залуусаа чи 39-тэй гээд цаашаа гэж байгаа хүмүүсийг би дэмжихгүй. 30, 40-тэй залуустаа итгэл хүлээлгэх хэрэгтэй. МАНАН 27 сан ил болгох ёстой. Бид шударга ёс, төрт ёс, хуульт ёсыг бий болгохын тулд бид Л.Оюун-Эрдэнийг дэмжиж байгаа юм. Та сая МАНАН дэглэмийг эсрэг жагсаалыг удирдан, уриалан оролцсон хүн. Битгий намчирхаарай. Монголын ард түмний дийлэнх нь Л.Оюун-Эрдэнийг сайд болоосой гэж хүсч байна. Хувьсгалт тэмцлийг оройлсон хүмүүс эрх мэдлийг авч, өөрчлөх ёстой.

Гишүүд асуулт асууж дууслаа. Одоо үг хэлж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
-Эрдэнэтийн асуудал шүүхийн шатандаа явж байгаа учраас тан шиг илүү дутуу юм яримааргүй байна. Шүүхийн өмнө энд хэлсэн үг нотлох баримт болох учраас ийм асуудал дээр хамаагүй юм ярьж болдоггүй юм. Намайг Эрдэнэтэд юу ч хийгээгүй гэж хэллээ. Та зориг чинь байвал Эрдэнэтэд надтай өрсөлдөөрэй. Хүний нөхөр, хүний хүүхэд, хүний нууц амраг ухаантай дарга байдаггүй юм. Хальтирчихвал шоронд орох эрсдэлтэй. Тиймээс үүнээс ажлаа эхлээрэй. Оюу толгойн ажлын хэсэг дээр би ажлын хэсэгт багтсан. Битгий хавтгайруулан хүн гүтгээд бай. Чиний үзэн ядаад хоёр удаа уучлалт гуйсан М.Энхболдтой хамтраад Таван толгойг ард түмэнд авч өгсөн. Би нэр төрийн төлөө ажилладаггүй. Та ч бас тэгж ажиллаарай.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Засгийн газар УИХ хоёрын хооронд холбоос гүүр хийх ажил таны нуруун дээр ирнэ. Төрийн ажил гацаа түгжээгүй явах үүрэг ЗГХЭГ-ын даргад ирдэг. Сайд нарын ангийн дарга шүү дээ. Тиймээс их сайн ажиллаарай. Намын ажлын туршлага, гадаадад сурсан мэдлэг байна, юм үзэж нүд тайлж, чихээ онгойлгосон гэж бодож байгаа учраас сайн ажиллаарай. Та 1980-аад оныхныг төлөөлж хамгийн анхны сайд болж байгаа учраас шинэ үеийн улс төрчдийн нэрийг хичээн хичээнгүйлэн ажиллаарай.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Орон нутгаар ажиллаж байхад иргэд бидний хэрүүлийг үзээд шүүмжлэх явдал их байна. Тиймээс хийж бүтээсэн үйл хэргийг олонд танилцуулахад анхаараарай. 2017 онд намын мөрийн хөтөлбөр 40 хувьтай байсан. Энэ онд өссөн байх. Цаашид мөрийн хөтөлбөрийн биелэлтэд анхаарч ажиллаарай.
УИХ-ын гишүүн А.Ундраа:
-
Миний өмнө асуулт асуусан долоо, үг хэлсэн таван гишүүн бүгд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд амжилт хүслээ. Би ч гэсэн амжилт хүсэж байна, гэхдээ би дэмжихгүй байгаагаа хэлмээр байна. Яагаад гэдгээ тодорхой үндэслэлээр хэлэх нь зүйтэй байх. Би Л.Оюун-Эрдэнэ гишүүнийг эрч хүчтэй, өөрийн гэсэн санаачилгатай, уйгагүй хөдөлмөрч гэж сайн сайхан чанаруудыг олж харж байна.
Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ гишүүн ээ уучлаарай, би танд итгэхгүй байна. Би таныг итгэхгүй байна гэдгээ өнөөдрийн протоколд бичүүлж үлдээмээр байна. Бид ард түмнийхээ тодорхой хэсгийн итгэлийг өвөртөлж, мандат авч энэ танхимд орж ирсэн. Хэрэв та хувийн компанид өөр ажил хийж, зөвхөн өөрийнхөө өмнөөс ажиллаад явж байсан бол таны асуудал байсан байх. Гэхдээ та өнөөдөр олон хүний өмнөөс нэр дэвшиж өөрийгөө харуулж байгаа учраас бид олон хүний өмнөөс хариуцлага хүлээж байгаа.
Телевиз үзэж байгаа, залууст улс төрд итгэх итгэл бага байна. Яагаад залуус улс төрд орохоос дургүйцэж, улстөрчдийг үзэн ядаж байна гэхээр шударга бус байгаад, худлаа ярьж, худалч байгаад дургүй байна. Залуучууд энэ байдлыг туйлын их жигшиж байгаа гэж би бодож байна. Тэр дундаа Монгол дахь АНУ-д төгсөгчдийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд АНУ-ын боловсролын үнэ цэнийг тодорхой хэмжээнд хамгаалж, нэр төрийг нь авч явах үүрэгтэй гэж би өөрийгөө харж байна. Та Хэнтийн сонгогчдын өмнө Харвардын сургуульд суралцсан, өндөр боловсролтой хүн гэж танилцуулж, итгэлийг хүлээж сонгогдсон. Өнөөдөр танд амжилт хүсэж байгаа олон журмын нөхөд маань таныг боловсролтой хүн гэж харж байна. Өнөөдөр та сэтгүүлч мэргэжлээр төгссөн, эрх зүйчээр бакалаврын зэрэг авсан, боловсрол судлалын магистр, улс төр судлаач мэргэжилтэй гэх мэтчилэн энэ олон сургуульд сурсан гэж байгаа, дээр нь англи орос хэлтэй гэх мэтчилэн намтартаа дурайтал бичсэн энэ бүхэн чинь яг үнэн үү гэдэгт би эргэлзэх эрхтэй, эргэлзэж байна, би итгэхгүй байна.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Би ер нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг танихгүй л дээ. Сүүлийн хоёр гурван сард л ойр ажилласан. Залуус сэрсэн байна, нийгмийн том өөрчлөлтөд амь биеэ хайрлалгүй зүтгэсэн нь хамгийн том боловсрол, хамгийн их итгэл гэж бодож байна. Тиймээс би итгэж байна. Чингис хааны төрсөн нутгаас төрсөн хүн ЗГХЭГ-ын даргаар томилогдох гэж байгаад баяртай байна.

Чуулганы хуралдаанд 59 гишүүн оролцсоноос 88.1 хувийн саналаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар сонголоо.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалд Ё.Баатарбилэгийг томилуулах асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэллээ.
БСШУС-ын сайдад нэр дэвшигч Ёндонпэрэнлэйн Баатарбилэгийн танилцуулга:
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын албан тушаалд Ё.Баатарбилэгийг томилуулах асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэллээ.
БСШУС-ын сайдад нэр дэвшигч Ёндонпэрэнлэйн Баатарбилэгийн танилцуулга:
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
УИХ-ын гишүүн Дэлгэрсайхан МАН-ын Удирдах зөвлөл, МАН-ын бүлэг, байнгын хороодоор хэлэлцсэн асуудалд заавал үг хэлж, захиас захиад байх шаардлагагүй, заавал микрофон дээр ярих гээд байдаг юм уу, үгүй бол үлдсэн гишүүдийн үгийг хэлүүлэлгүй санал хураах горимын санал гаргалаа. Тиймээс горимын саналаар санал хурааж, 76.7 хувийн саналаар шууд санал хураалтыг явууллаа.
Чуулганы хуралдаанд 59 гишүүн оролцсоноос 91.5 хувийн саналаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг БСШУС-ын сайдаар томиллоо.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар Бямбасүрэнгийн Энх-Амгаланг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Зам тээвэр, хөгжлийн сайдад нэр дэвшигч Б.Энх-Амгалангийн танилцуулга:
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар Бямбасүрэнгийн Энх-Амгаланг томилох асуудлыг хэлэлцэж байна.
Зам тээвэр, хөгжлийн сайдад нэр дэвшигч Б.Энх-Амгалангийн танилцуулга:
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
УИХ-ын чуулганд оролцсон 60 гишүүний 96.7 хувийн саналаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг Зам тээвэр, хөгжлийн сайдаар томиллоо.