Ханхүү Уильям болон түүний гэргий Кейт нарын дунд охин Шарлотт гүнж энэ жил сургуульд оржээ.
Тэрээр аав, ээж, ахынхаа хамтаар хичээлийнхээ анхны өдөр сургууль дээрээ ирж сургуулийн захиралтайгаа мэндчилжээ. 4 настай бяцхан гүнж жилдээ 18.9 мянган фунт стерлингийн төлбөртэй Английн Томасс Баттерсей хувийн сургуульд элсэн оржээ. Тус сургуульд нэг айлын хоёр дахь хүүхэд суралцвал нэгнийх нь төлбөр 2 хувиар багасдаг аж.
Томасс Баттерсей бага сургуулийн захирал Хелен Хаслем шинэ сурагчдыг угтан авсан ба бяцхан гүнжтэй мэндчилж гар барьжээ.
Шарлотт охин тавдугаар сарын 2-нд 4 нас хүрсэн юм. Түүний ах Жорж тус сургуульд 2017 онд элсэн орж өдгөө гуравдугаар ангид сурдаг аж.
Кембрижийн гүн, Ханхүү Уильям болон түүний гэргий, Гүнгийн ахайтан Кейт Миддлтон нар гурван хүүхэдтэй бөгөөд том хүү Жорж 6 настай, дунд охин Шарлотт 4 настай бол бага хүү Луис нь ой 4 сартай юм.