Шоколадыг амсахийн төдийд таргалж, кофег уухын төдийд өөх болдог гэх яриа олон эмэгтэйчүүдийн дунд байнгын эргэлзээг төрүүлж байдаг. Харин энэ эргэлзээ үнэн зөв эсэх талаар талаар Shangrilla Sports Club-ийн фитнессийн багш Г.Агваанжамбатай уулзаж ярилцлаа.
Эмэгтэйчүүдийн мөнхийн сэдэв бол турах, одоо шинэ жил дөхөөд улам л ойрхон ойрхон энэ бодол эргэлдэж турах бүх аргыг судалж байгаа нь гарцаагүй. Харин хөдлөхгүйгээр турж, үнэтэй эм ууснаар гуалиг болно гэдэг бодлоосоо л бүрэн салах хэрэгтэй. Шоколаданд дуртай бол түүнийгээ тас хорьж турна гээд удаан хоол ундгүй явж огт болохгүй. Тэгвэл та тас хориод балаг кофе болон шоколадыг хэрэглэхдээ орц найрлагыг нь хамгийн түрүүнд чухалчилж үзэх хэрэгтэй. Үүнд хар шоколад ч бай кофе ч бай кафены хэмжээ болон какаог заавал ярих ёстой. Хүмүүс ерөнхийдөө кофе бол кофе, шоколад бол шоколад гэж ойлгодог. Үнэндээ маш олон орц найрлагаас бүрддэг. Тэжээллэг шинж чанараараа гээд ялгагдах олон төрөл бий.
Хэрэглээний төвшингөөс нь үзэхэд манайхан одоо л соёлжиж, кофений хэрэглээг нэвтрүүлж хэрэглэдэг болоод хэдхэн жил болж байна. Үүнээс үүдээд буруу ташаа мэдээллүүд тархах болж. Өөрсдийн хэрэглээ, хүн бүрийн биед таарах онцлог зэргээс нь хамаараад тохируулж хэрэглэх ёстой. Мөн какаонд мэдрэг хүмүүс гэж байдаг. Какао маань өөрөө хүний биеийн тархины эд эсийг байгалиас нь сэргээх, тархины үйл ажиллагааг тогтворжуулах, цусан дахь холестериний хэмжээг барьж байх зэргээр хүний биед маш хэрэгтэй зүйл юм.
Яаж тархины үйл ажиллагааг сэргээж байгаа вэ гэхээр какаонд тодорхой хэмжээний каффеин агуулагддаг бөгөөд энэ нь тархины эд эст байгалийн аргаар нөлөөлөх чадвартай байдаг гэсэн үг. Хүмүүсийн гол алдаа нь ихэвчлэн кофе ч бай шоколад ч бай өглөө иддэггүй, өдөр юм уу орой хэрэглэдэг. Тэр үед какаоны хэвийн үйлчлэлээр тархины үйл ажиллагаа сэргэг болдог учир шөнө нойр хүрэхгүй ч юм уу асуудал бий болдог. Энэ нь цэвэр хүний өөрийн хэрэглээнээс хамаарч байгаа алдаа юм.
Шоколад бол хүний хэрэглээнд заавал байх ёстой л зүйл юм
Жишээ нь шоколадны хэрэглээгээр дамжуулаад маш сайн өөх шаталтыг бий болгох боломжтой. Өглөөдөө маш сайн чанарын какаотой шоколад, сайн үрийн кофе зэргийг хэрэглээд өөрийгөө бүрэн сэргээх хэрэгтэй. Жишээ нь фитнесст гэхэд хүн бэлтгэл хийх үедээ энергийн ундаа зэрэг энергийн эх үүсвэрийг хайгаад эхэлдэг. Яагаад гэхээр өглөөдөө бие нь бүрэн сэргээгүй, нойрмог ч гэдэг юм уу шалтгаанаас хүн сэргээгч хайж байгаа юм. Энэ үедээ миний бодлоор химийн аргаар биш аль болох органик, байгалийн аргаар гаргаж авсан сайн чанарын какао, кафеныг хэрэглэх ёстой.
Какао, кафен гэхээр хүмүүс донтуулагч ч гэдэг юм уу хэтэрхий гүнзгий төвшинд хүлээж авдаг. Гэвч хүний биед хэрэгтэй, зарим зүйлүүд дутмаг, гаднаас авах шаардлагатай зүйлс гэж бас байдаг. Тэдгээрийг идэж ууж байгаа хүнс, ердийн хэрэглээнээс авах боломжгүй, нэмэлтээр авах ёстой. Хүн бол какаог гаднаас авах шаардлагатай.
Какао агуулсан хүнс гэхээр жишээ нь шоколад дээр ярихад хүмүүс зүгээр шоколад гэж боддог ч хүний биед зайлшгүй шаардлагатай уураг витамин А, Д, төмөр, кальци зэрэг агуулагдсан байдгийг төдийлөн мэддэггүй, амттан гэж ойлгодог, яг хүний биед хэрэгтэй юу байдгийг анхаардаггүй юм шиг санагддаг.
Миний зүгээс зөвлөхөд, турах гэж байгаа ч гэдэг юмуу жингээ барих гэж байгаа хүмүүс, хэтэрхий их оюуны ажил хийдэг эсвэл тархины үйл ажиллагаагаа дэмжих зорилготой байгаа хүмүүс өглөөдөө сайн төрлийн шоколад, кофег хэрэглэхэд маш сайн сэргээгч болж чадна. Гэхдээ хэтрүүлж болохгүй, донтох хэмжээний тэр зүйлээс хараат болох биш харин тодорхой зорилгодоо хүрэхийн тулд сэргээгчээр ашиглавал хүний биед сөрөг нөлөө байхгүй.
Хүн өдөрт 15-20мг кафеиныг хэрэглэх нь зүйтэй. Ямар ч тохиолдолд сайн зүйлийг хэтрүүлэх нь өөрөө сөрөг болдог. Сайн гээд хүмүүс сайн зүйлээ хэтрүүлээд хэрэглэхээр тэр нь асуудал үүсгэдэг. Хүн бол өдөрт 15мг кафены агуулагдсан 80 орчим калорыг авах хэмжээний шоколад идэх нь л дээд лимит гэж бодох хэрэгтэй.
Ер нь хүн унтаж амрахад хүнд инсулины даавар нойр булчирхайгаас ялгардаг. Тэрхүү даавар нь хүний биеийн хэсэг бүрд шаардлагатай эрдэс, тэжээлүүдийг хүргэх үүрэгтэй байдаг. Өглөө хэрэглэх буюу инсулины дааврыг идэвхтэй байх үед нь хэрэглэвэл хүргэлтээ сайн дамжуулж хурдан сэргээдэг гэсэн үг.
Мэдээж махан хоол, хүнд хоол идсэний дараа кофе, шоколадыг идвэл төдийлөн нөлөөлөхгүй. Тиймээс өглөө өлөн дээрээ ч юм уу инсулины даавар сэргэг байгаа дээр кофе, шоколад хэрэглэж дасгал хөдөлгөөн хийвэл маш сайн өөх шатаагч болж та дуртай амттанаа хэрэглэхийн хажуугаар хүссэн жиндээ хүрч чадна гэж зөвлөмөөр байна.