Кокс гэж юу вэ
Коксжуулах болон хагас коксжуулах аргаар ихэвчлэн сайн чанарын нүүрс тухайлбал, коксждог болон чулуун нүүрсийг өндөр температурт боловсруулж, хар төмөрлөгийн үйлдвэрийн чухал хэрэгцээт түлш, ангижруулагч кокс, байгаль орчинд хоргүй утаагүй түлш, нүүрсжсэн нүх сүвэрхэг материал зэрэг үндсэн хатуу бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн хэрэглэж иржээ.
Эдгээр үндсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх явцад бага хэмжээний шингэн бүтээгдэхүүн болон хий дагалдан үүсдэг. Давирхай нь өмхий үнэртэй, бор өнгийн нунжгай бодис бөгөөд органик химийн үйлдвэрийн гол түүхий эд болдог. Давирхайг боловсруулан шатахуун, эм, бордоо, тэсрэх ба угаалгын бодис, будаг зэрэг 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, фенол, нафталин, антрацен, карбазол, хинолин, аналин, бензол зэрэг 270 гаруй химийн бодисыг гарган авах боломжтой.
Хүрэн нүүрс, занар зэрэг нь өндөр температурт коксжуулж сайн чанарын кокс гарган авахад тохиромжгүй бүхэллэг болон нүх сүвэрхэг чанар муутай байдаг. Ийм учраас түүнийг харьцангуй нам температурт хагас коксжуулж үндсэн бүтээгдэхүүнээр хагас кокс, шингэн давирхай гарган авдаг. Хагас коксжуулалтын дараа үлдсэн хатуу бүтээгдэхүүнийг хагас кокс буюу нүүрсжсэн хатуу үлдэгдэл гэж нэрлэдэг. Түүнийг брикетлэн утаагүй түлш үйлдвэрлэдэг.
Коксжуулалтын процессын үндсэн түүхий эдийг коксжих нүүрс гэж нэрлэдэг бөгөөд барьцалдах чадвараар сайн, төмөрлөгийн үйлдвэрт хэрэглэхэд тохиромжтой, урвалд орох идэвхи сайтай кокс үүсгэж чадах нүүрсний холимгийг коксжуулждаг. Тэр нь хүхэр, үнс, чийг багатай байх ёстой. Коксжуулалтыг коксын зууханд явуулах бөгөөд нүүрсний хольцыг урьдчилан нунтаглан шигшсэн байна.
Бэлтгэсэн холимогоор коксын зуухны улайсгасан тасалгааг дүүргэх бөгөөд нүүрсний дээр дэгдэмхий хэсгүүд чөлөөтэй байхаар зай үлдээдэг. Коксыг ширэм хайлуулахад, хар болон өнгөт металлын үйлдвэрт, ахуйд шууд шатаах замаар хэрэглэдэг. Кокс нь зуухыг дулаанаар хангахын хамт төмрийн хүдрийг ангижруулж өгдөг.
Коксын чанар найрлагаасаа ихээхэн хамаарна. Түүний чанарт нөлөөлөх чухал хэсэг нь түүн доторх хүхэр, үнс зэрэг болно. Ер нь кокс нь хүхэр, үнсийг маш бага агуулсан байх шаардлагатай. Иймээс үнс, хүхрийн агуулга бага нүүрсийг коксжуулалтанд ашигладаг. Кокс нь түлшинд хэрэглэгдэхээс гадна кальцийн карбид, унтраагаагүй шохой, хужир, нүүрсний хүчил зэрэг бодисуудыг үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг.
Коксын давирхай
Коксжуулалтын явцад ялгарах давирхай бол химийн үйлдвэрийн үндсэн чухал түүхий эд юм. Коксын давирхайг тусгай аппаратанд нэрж хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүн гарган авна. Коксын давирхайн хөнгөн тосонд бензол, тоуол, ксилол, парафины нүүрс устөрөгчид, стирол, инден, нитробензол, тоифен, кумарон зэрэг байдаг.
Хөнгөн тосны дотроос бензол голлох суурийг эзэлдэг. Бензолыг боловсруулан янз бүрийн уусгагчид, фото зургийн материал, капрон мяндас, каучук, фенол зэргийг гарган авч болно.
Коксын хий
Коксжуулах процессын үед үүссэн хий нь янз бүрийн хийн холимгийг агуулсан байдаг. Коксын хий нь хамгийн сайн азотын бордоо болдог.
Орчин үед коксын хийн 5,3 хувийг химийн үйлдвэрт, 91 хувийг үйлдвэрийн зуух, гэр ахуй, орон сууц халаахад ашиглаж, үлдсэн дөрвөн хувь нь агаарт хаягддаг юм байна. “ЭНК” ХХК нь Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Зайрмагтайн хөндий хэмээх газар байгуулсан металлургийн коксын үйлдвэр нь Монгол Улсад металлургийн кокс үйлдвэрлэн үйл ажиллагаа явуулж байгаа анхны үйлдвэр юм.
Энэхүү коксын үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд 300 мян.тонн кокс, 13 мян.тонн давирхай үйлдвэрлэн, 138 сая куб.метр шатах хий үйлдвэрлэнэ. Энэ хүчин чадал нь /300 мянган тонн/ нэг сая тонн төмрийн хүдрээс цэвэр төмөр үйлдвэрлэхэд хүрэлцэх юм.
Х.Өнөр