-Та бага ястнуудын түүхийг харуулсан олон баримтат кино бүтээсэн. Хамгийн сүүлд буриад зон олны тухай өгүүлэх “Баавгай” киногоо дуусгажээ. Та аль нутгийн хүн вэ?
-Миний ургийн овог Еүншөбү. Энэ овог Бямбын Ренчин гуайн хөшөөн дээр бичээстэй байдгийг мэдэх байх. Мөн “Цогт тайж” кинонд Монголын сүүлчийн хаан Лигдэнд туслахаар Еүншөбү овгийн Цогт хун тайж очдог талаар өгүүлдэг. Ээж, аав хоёр маань хоёулаа буриад хүмүүс. Харин би Улаанбаатарт өссөн, хотын хүн. Намайг багадаа их ажигч хүүхэд байсан гэж ээж ярьдаг. Хүүхдүүд зодолдвол тэднээс холдон, өмднийхөө шороог гөвчихөөд зүлгэн дээр суугаад ажигладаг байсан гэнэ лээ.
Нэг удаа Гадаад яаманд хэл, соёл иргэншлийн тухай онол, практикийн хурал болсон юм. Тэр хурлаар ЮНЕСКО-гоос гаргасан тайланг танилцуулан, бага ястнуудын хэл, соёл том хотууд дахь төвлөрөл, технологийн хөгжлийн явцад устах, мөхөх аюултай тулгарч байна гэж ярьсан. Монголд амьдарч буй бага ястнуудад ч энэ хамаатай гэв. Баруун аймгуудад хамгийн олон бага ястан бий.
Тийм болохоор би давын өмнө баримтжуулаад авъя гээд настайчуудын тухай “Тайгын дууч” киногоо бүтээсэн. Оросын телевизээр саяхан Буриад хэлийг устах аюулаас хамгаалахын тулд дунд сургуулиудад Буриад хэлний олимпиад зохион байгуулсан талаар мэдээлнэ лээ. Тэгэхээр том гүрнүүд ч бага ястнууддаа анхаарч эхэлжээ. Эсвэл тэгж харагддаг байх.
Хөдөөгийн залуус амьдралаа босгохын тулд хот бараадах нь олширч, хөгшчүүл нутагтаа үлддэг. Цагийн эрхээр тэд унаад өгнө. Улаанбаатарт суурьшиж буй бага ястнуудын хэл, соёл маш хурдан мартагдаж байна. Их сургуулийн нэгдүгээр дамжааны, хөдөөний оюутнууд дуудлага, аялганаасаа ичдэг, үүнээсээ бушуухан салахыг хүсдэг. Одоо төв халх аялга давамгайлах болсон ч уг нь Монголчууд бидний эртний хэл, соёл бага ястнуудын, аялгатай хэлэнд л бий. Тэндээс л эх сурвалжийг нь олно гэж Ж.Бадраа гуай хэлдэг байв.
Бид 1942 оноос кирилл үсэгт шилжсэн. Энэ үсэгт Монгол бичигтэй адил аялгаа хадгалах боломж үгүй. Дүрэм нь өөрөө нутгийн аялгыг үгүй хийчихдэг. Бид “Тайгын дууч” киногоороо Нью-Йорк, Лос-Анжелесаас шагнал авсан.
-Таныг сэтгүүлчээр зогсохгүй орос, герман хэлний орчуулагч гэдэг. Олон кино орчуулсан уу?
-1984-1989 оны хооронд үндэсний телевизийн орчуулагч, орчуулгын редактораар ажилласан. Бичгийн ажилд цэгцтэй байх их сургуулийг энд дүүргэсэн дээ. Би орос, герман хэлнээс орчуулна. Хөлбөмбөгт ухаангүй дурлаж явсан болохоор тавдугаар ангиасаа бие даан Герман хэл үзсэн хэрэг. Баруун Германы спортын сонинууд Зөвлөлтийн сониноос илүү тод зурагтай, өнгө үзэмж сайтай. Эхлээд гэрэл зургийн тайлбаруудыг уншиж сурсан. Их сургуульд ороод Герман хэлний мэдлэгээ бататгасан юм.
Орчуулагч болоод “Нисдэг Честмир”, “Арабелла”, “Архив” зэрэг чех, орос 30 гаруй кино орчуулсан. Дараа нь Пелегийн тухай нэг ном орчуулсан юм байна.
-Танай гэр бүлийг гурван үеэрээ баримтат киночид гэдэг. Таны хүү “Намуун зэт” студийг үүсгэн байгуулж, шинэ бүтээлүүд туурвиж байна. Энэ эрдмийг Та ааваасаа өвлөсөн үү?
-Аав маань ажлын гараагаа Кино үйлдвэрийн баримтат киноны туслахаар эхэлж, хожим найруулагч болсон. 1950-иад оны сүүл, 60-аад оны эхээр телевиз байсангүй. Иймд кино мэдээ гаргана. Кино үзэхээр театрт ирсэн хүмүүст кино эхлэхээс өмнө цаг үеийн, дотоод, гадаадын 10 минутын мэдээг дэлгэцээр үзүүлдэг. Одоогийн “Цагийн хүрд” гэсэн үг. Аав кино мэдээний эхийг бичдэг байсан гэсэн. Тухайн үед намын үзэл суртлын гол зэвсэг нь сонин, радио, кино байв. Иймд баримтат киноны баг киноноос гадна давхар мэдээ бэлтгэх үүрэгтэй.
Аав баримтат киноныхоо зургийг авахаар хөдөө их явна. Эмч, малчин гээд олон хүнтэй уулзана. Тэднээс зохиолынхоо санааг олж, найруулагчийн ажлаа хийхийн сацуу “Анхны алхам”, “Баянбулагийнхан”, “Моторын дуу” гэх мэт олон уран сайхны киноны зохиолыг бичсэн.
Аав бол киноны хүн. Харин би телевизийнх. Манай хүү баримтат киноны уран бүтээлч. Өвөө нь хөтлөөд Кино урлагийн дээд сургуульд элсүүлсэн. Ганц манай талаас ч биш, ээжийнх нь хамаатнууд дунд киноны уран бүтээлчид цөөнгүй. Нөгөө өвөө нь болох Ц.Жамбал насаараа зургийн дарга, ээжийнх нь төрсөн ах нь кино зураглаач байсан юм.
Би болон манай хүү өөр сонголтгүйгээр уран бүтээлчийн мэргэжлийг эзэмшсэн дээ. Мэс засалч, зураач, барималч, алт мөнгөний дархан гэх мэт нарийн, чимхлүүр ажилтай хүмүүсийн мэргэжлийг хүүхдүүд нь өвлөсөн тохиолдол олон. Мэргэжлийнхээ гүн рүү орж, бүх амьдралаа зориулсан хүмүүс хүүхдүүддээ мэргэжлээ өвлүүлэх сонирхол их байдаг нь жам юм.