XVII жарны "Алтан унжлагат" хэмээх гал тахиа жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монгол түмний сүлд хийморийн билгэдэл Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийдэг.
Жил бүрийн эл өдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнөө Төрийн золголт болдог уламжлалтай. Энэ үеэр Төрийн хан хуурыг эгшиглүүлэн цэнгүүлж, аялгуут сайхан ерөөл магтаал өргөдөг уламжлалтай юм. Төрийн золголт 08.00 цагт эхэлнэ.