УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж оффшорын бүстэй холбоотой тогтоолын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.
Тодруулбал манай улсын иргэдийн оффшор бүсийн банкин дахь хадгаламжтай холбоотой мэдээллийг авах хүсэлтийг Олон улсын дүрэм журмын дагуу холбогдох байгууллагад гаргах, хадгаламжийн эх үүсвэр нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж олон нийтэд мэдээллэх, түүнд иргэд, аж ахуй нэгжийн оффшор бүсийн банкинд байршуулсан хөрөнгө хууль бус болох нь нотлогдсон тохиолдолд хэрхэх талаар харилцааг нарийвчлан зохицуулсан агуулга бүхий хуулийн төслийг санаачлан хэлэлцүүлэхийг даалгах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ.
Тэрбээр "УИХ-ын хаврын ээлжит бус чуулган зарлаж, хуралдуулах гэж байна. Энэ ээлжит бус чуулганаар эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудыг, тодруулбал ОУВС-гийн хөтөлбөрийг хэлэлцэх юм. Монгол Улсын эдийн засагт хүндрэл учруулсан гол шалтгаан бол төрийн өндөр албан тушаалтнууд төрийн болон ард иргэдийн хөрөнгийг зувчуулан оффшор бүсийн дансанд байршуулсан явдал. Энэхүү тогтоолын төслийг хоёр зүйлтэйгээр өргөн барьж байна.
Нэгдүгээрт, Монгол Улсын иргэдийн оффшор бүсийн банк дахь хадгаламжтай холбоотой мэдээллийг авах хүсэлтийг олон улсын дүргэм журмын дагуу холбогдох байгууллагад гаргах, хадгаламжийн эх үүсвэр нь Монгол Улсын хууль тогтоомжинд нийцэж байгаа эсэхийг шалгаж олон нийтэд мэдээллэхийг Засгийн газарт даалгахыг хүссэн.
Хоёрдугаарт, Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгж оффшор бүсийн банкинд байршуулсан хөрөнгө хууль бус болох нь нотлогдсон тохиолдолд уг этгээдтэй ашиг сонирхол нэгтэй, ураг төрлийн холбоотой иргэнийг төрийн албан наймаас доошгүй жилээр ажиллахыг хориглох, одоо төрд алба хашиж байгаа тохиолдолд төрийн албан тушаалаас нь чөлөөлөх, эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барихыг Засгийн газарт даалгах тухай хүссэн" гэв.
Мөн тэрээр "Өнөөдөр энэ тогтоолын төслийг өргөн барьсан бас нэгэн шалтгаан нь Эрдэнэтийн 51 хувь. Тухайн үеийн МАН-ын дарга, Ерөнхий сайд асан С.Баярын найз Жаст ХХК-ны захирал Ш.Батхүү Өмнөд Африкийн Стандарт банкинд 109 сая ам.долларын барьцаанд Эрдэнэт үйлдэрийг тавьсан. Өнөөдөр Монгол Улсад мөнгө угаалтын эсрэг хууль хэрэгжиж байна. Энэ хуулиар 20 мянган ам.доллароос дээш гүйлгээг бүрэн хянадаг болсон. Гэтэл энэнээс 5500 дахин их буюу 109 сая ам.доллар Монгол Улсад орж ирэлгүй, хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон байна. Тэгэхээр Стандарт банкнаас зээлсэн 109 сая доллар оффшор бүсийн банкинд хөрөнгө болж байршиж байж магадгүй гэж үзэж байна. Тиймээс энэ хөрөнгийг шалгах зорилгоор өргөн барьсан" гэж хэллээ.