Соёлын гавъяат зүтгэлтэн, химич, эрдэс судлаач, сэтгүүлч Г.Гонгоржавын "Чулууны хээ" үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 10 цагт Монголын үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд болно.
Байгальтайгаа гүн дотно барилдсан, мэлмий гярхай цуглуулагч Г.Гонгоржав эх нутгийнхаа эрдэс чулуулгийн гоо сайхны ертөнцийг өөрийн өнцгөөс өнгийн харж, уран байгалийн бүтээлийн унаган төрх, өнгө аяс, айзам шивнээг нэгээхэн цэг зураасны нэмэлт хачиргүйгээр нээн дэлгэхийг зорьжээ.
"Чулууны хээ" үзэсгэлэн нь Монгол орноо танин мэдэх, үндэсний өв соёлын угшил язгуур нь эх байгаль гэдгийг нээсэн өвөрмөц үзүүлбэрээс бүрдэж байгаа юм.
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уугуул Гомбожавын Гонгоржав өдгөө нас сүүдэр 80 хүрч буй ахмад сэтгүүлч, соёлын өв судлаач. Тэрээр Монголчуудын чулуун өв соёлын сэдвээр "Монголчуудын чулуун соёл" хэмээх судалгааны томоохон ном туурвисны зэрэгцээ Байгалийн түүхийн музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын Уран зургийн галерейд 1994, 1995, 1996, 2000 онуудад нийт дөрвөн удаа үзэсгэлэн гаргажээ.
Өнөөдөр нээх үзэсгэлэнг Соёл, эрдэм шинжилгээний “Сувдан Сондор” хөтөлбөр, Монголын Үндэсний Музей хамтран гаргаж байна. “Сувдан Сондор” хөтөлбөрийг яруу найрагч Г.Мэнд-Ооёо, ардын уран зохиолч С.Эрдэнэ, ардын зураач Н.Цүлтэм, академич Д.Цэрэнсодном, археологич Д.Наваан тэргүүтэй соёл, шинжлэх ухааны зүтгэлтнүүдийн санаачилгаар анх зохион байгуулж эхэлсэн.
Монгол эх орны өргөн уудам нутагт тархан оршсон түүх соёлын өв дурсгалыг судлах, хамгаалахад бүх нийтийн оролцоог идэвхжүүлэх, судалгаа шинжилгээний сан хөмрөгийг арвижуулах, цаашид байгаль, түүх соёлын өвд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд туслах зорилготой юм.
"Чулууны хээ" үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй.