ДЭМБ-ын судалгаагаар РМ2 хорт бодисын хэмжээ 501 хүртэл хэмжээнд байх нь хүний эрүүл мэндэд ноцтой аюулыг учруулдаг хэмээжээ. Гэтэл нийслэл Улаанбаатар хотын СХД-ийн Баянхошуу, Зүүн салаа, Баруун салаа, Толгойт, Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга орчимд РМ2 хорт бодисын хэмжээ зарим үед 3000 хүрч байна.
Гэтэл “мэлхийг амьдаар нь чанаж байхад мэдэлгүй үхдэг” гэдэгчлэн бид энэ аймшигтай тоо баримтыг дэмий ярьсаар суух нь үе үеийн эрх баригчдын хувьд юу ч биш болж хувирчээ. Тиймээс ялангуяа дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагууд бид нэгдэн нийлж, төр засагт эсэргүүцлээ мэдрүүлэх, иргэдэд “чимээгүй үхэлд бид дасах ёсгүй” гэдгийг сануулах цаг болжээ.
Бидний хувьд хүрз барин газар ухах бодит ажил хийх боломжгүй ч олон нийтэд зохих мэдээллийг хүргэх хүчирхэг зэвсэгтэй билээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 101 сонин /үүнээс өдөр тутмын сонин 10 гаруй/, 131 ТВ, 98 мэдээллийн сайт үйл ажиллагаагаа явуулж байна.
Тэгвэл эдгээр хэвлэл мэдээллийн байгууллагууд та бүхнийг хамтдаа утааны эсрэг дуу хоолойгоо нийлүүлэн тэмцэхийг уриалж байна.
ЗОРИЛГО:
Хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүчийг нэгтгэн, нэгдсэн хүчээр утааны эсрэг дорвитой арга хэмжээ авахыг эрх баригчдаас шаардах. Public awareness буюу олон нийтэд мэдэгдэх, олон нийтийг нэгтгэх шаардлагатай болжээ. Учир нь одоо учраад байгаа аюултай нөхцөл байдлыг олон нийтээр хүлээн зөвшөөрөхгүй, ойлгохгүй байгаа учир өөрсдийгөө хамгаалахгүй, аюулыг ухаарахгүй байна.
ҮЙЛ АЖИЛЛАГАА:
Бүх телевиз, сонин, сайт энэхүү үйл ажиллагаанд хамаарна. Телевизүүд утааны дүрсийг, текстийн хамт 30 секундын хугацаатай барих, сонин, сайтууд тэргүүн нүүрэндээ утааны дүрсийг хэвлэх, нийтлэх.
ТЕЛЕВИЗ:
Нэгдүгээр сарын 11-ний 19.50 цагт эфиртээ оргил утаатай байх үеийн дүрсийг 30 секунд харуулна. Дүрсэн дээр гарах текст: Улаанбаатарын агаарын бохирдол ДЭМБ-аас тогтоосон АЮУЛТАЙ ХЭМЖЭЭНЭЭС 4 ДАХИН ИХ БАЙНА!!! /Шторк татан авах: http://share.hiub.mn/download.htm?id=1kchj0p7ncmi2lr68prtt5hb0b/
СОНИН:
Нэгдүгээр сарын 11-ний тэргүүн нүүрэндээ утааны зураг нийтэлнэ / Улаанбаатарын агаарын бохирдол ДЭМБ-аас тогтоосон АЮУЛТАЙ ХЭМЖЭЭНЭЭС 4 ДАХИН ИХ БАЙНА!!!/ Зураг: https://mgl.gogo.mn/newsn/resource/utaa.jpg-09012017-1483943465-307710922.jpeg
САЙТ:
Нэгдүгээр сарын 11-ний 19.50 цагт тэргүүн онцлохдоо утааны зураг нийтэлнэ. /Улаанбаатарын агаарын бохирдол ДЭМБ-аас тогтоосон АЮУЛТАЙ ХЭМЖЭЭНЭЭС 4 ДАХИН ИХ БАЙНА!!!/
Нийт хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд Та бүхэн энэхүү уриалгад нэгдэж, нийгмийн эрүүл мэндийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна.