Доналд Трамп энэ долоо хоногт Анкара болон Берлинд болсон халдлагын дараа сонгуулийн кампанит ажлынхаа үеэр АНУ руу цагаачлах хүсэлтэй муслим шашинтнуудын тоог хязгаарлах талаар ярьж байсан нь зөв байсан хэмээн мэдэгдсэн байна.
Берлинд 12 хүний аминд хүрсэн халдлага, Анкарад Оросын элчин сайдыг буудан хороосон явдал зэргийн талаарх сэтгүүлчдийн асуултад ноён Трамп, “Болж буй үйл явдал бол аймшигтай” хэмээн ярьсан байна.
Исламын улс бүлэглэл Берлинд болсон халдлагын хариуцлагыг өөр дээрээ авсан ч Америкийн албаны хүмүүс тус бүлэглэл энэхүү халдлагад хамаатай гэх баримт байхгүй байгаа талаар мэдэгдэж байна. Анкара хотод оросын элчин сайдыг буудан хороосон этгээд Сирийн дайны талаар орилж байсан юм. Москва нь Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадын засгийн газрын армид босогчидтой тэмцэхэд нь дэмжлэг үзүүлээд байгаа билээ.
Сэтгүүлчид Доналд Трампаас энэ долоо хоногт болсон халдлагууд түүний сонгуулийн үеэр АНУ руу муслим шашинтнуудыг оруулахгүй байх, муслим шашинтай улсаас цагаачилсан иргэдийн бүртгэлийг явуулах зэрэг бодлогод нөлөөлөх талаар асуухад тэрээр, “Та нар миний төлөвлөгөөг мэднэ дээ. Миний хэлж ярьж байсан бүх зүйл зөв болох нь батлагдаад байна. 100 хувь зөв. Болсон үйл явдлууд бол гутамшигтай” гэв.
Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр ноён Трамп терроризмтой тэмцэхийн тулд АНУ руу муслим шашинтнуудыг нэвтрэхийг тодорхой хугацаагаар хорих хэрэгтэй хэмээн ярьж байсан нь америкчууд болон бусад орнуудын шүүмжлэлийг хүлээсэн юм. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд АНУ-д болсон алан хядах үйл ажиллагааг гүйцэтгэгчдийн ихэнх нь тус улсад төрж өссөн хүмүүс байсан байна.
Өнгөрсөн даваа гарагт Берлины халдлагын дараа ноён Трамп Исламын улс болон бусад исламист алан хядагч нар Христийн шашинтнуудыг сүсэг бишрэлийнх нь газарт хөнөөх явдал нь алан хядагч нарын тэмцлийн нэг хэсэг хэмээн мэдэгдсэн ба Христийн шашинтнууд гэдэг нь яг ямар улсыг хэлж байгааг лавлан асуухад, Трамп, “Энэ бол хүн төрөлхтний эсрэг халдлага, энийг зогсоох ёстой” гэж хариулсан.
Харин Америкийн төрийн албаныхан Доналд Трампын хэлсэн үгэнд болгоомжтой хандаж байна. Түүний хэлсэн үг муслим шашинтнуудын дунд Барууны эсрэг хандлага үүсгэж болзошгүй, мөн ирээдүйд гарч болзошгүй халдлагуудаас урьдчилан сэргийлэх гол суурь болох муслим нийгэмлэгүүдийн хамтын ажиллагааг үгүй хийнэ гэж эмээж байгаа аж.
Эх сурвалж: www.reuters.com