“Улаанбаатар хөрөнгө оруулалт” чуулган өнөөдөр Шангри Ла зочид буудалд болно. Чуулганыг нээн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд үг хэлэх юм. Энэ чуулганыг Улаанбаатар хотын худаалдааны танхимтай хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
Нийслэлийн хөгжлийн дунд хугацааны бодлого, энэ онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа нийслэлийн удирдлагууд танилцуулна. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь энэ чуулганы гол зорилго аж. Дотоод, гадаадын 800 орчим төлөөлөгч чуулганд оролцож байна.
Мөн дараах илтгэлүүдийг танилцуулах юм.
- Хотын хөгжлийн төслүүдэд хувийн хэвшлийн оролцоог бий болгох
- Гэр хорооллын хөгжлийн шинэ үзэл баримтлал
- Инноваци, шинэ дэвшилтэт технологид тулгуурласан, үйлдвэрлэл технологийн паркуудын бүтээн байгуулалт
- Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт
- Худалдан авах ажиллагааны ил тод байдал
- Авто замын захиалагчийн хяналт