Америкт зургаан хөлтэй тугал мэндэлжээ. Тугал полимели буюу илүү мөчтэй төрөх ховор өвчин туссан байна. Полимелия гэдэг өвчин нь маш ховор тохиодог бөгөөд дэлхий даяар төрж байгаа 100 мянган тугал тутмын дөрөв нь илүү мөчтэй төрдөг гэсэн 2002 оны тооцоо бий. Ийм үзэгдэл хүн, тахиа, бух, мэлхийд ч тохиолддог. Тугалд аюулгүй ч эх малын төрөх явцад хүндрэл үүсэх магадлалтай. Тэжээвэр амьтанд ийм зүйл тохиолдвол мэс заслын аргаар илүү мөчийг нь авч болдог. Гэвч анхнаасаа яагаад илүү мөчтэй болов гэдэг нь бидэнд чухал.
Үнээний фермүүд үнээнд жилийн дөрвөн улиралд үр суулгаж, амралтгүй төрүүлдэг. Түүнчлэн өвчнөөс хамгаалж элдвийн эм, тариа шахаж, их сүү авахын тулд тахиа, гахайны махаар хооллодог. Энэ бүх бузар булхайг нь дэлгэж, фермийн үнээний сүүний нэр хүнд унасаар байгаа. Үнээг үнээ биш туршилтын “туулай”, машин болгож байгаа нь гаж хөгжилтэй тугал төрдгийн учиг уу гэж эрдэмтэд цэц уралдуулж байна.
Нөгөө талаас удамшлын гаралтай генийн өөрчлөлт гэсэн тайлбар гарч ирлээ. Мэлхий гэхэд л биед нь орсон Ribeiroia ondatrae хэмээх шимэгч хорхойноос болж илүү мөчтэй төрдөг гэх мэт олон тайлбар бий. Харин хамгийн сүүлд төрсөн зургаан хөлтэй тугалын NHL-RC2 ген мутацид орж, улмаар цус нь нөжөрснөөс болсон гэж үзэж байна.
Хоёр хөлтэй болгох хоёр зам Гэвч NHL-RC2 болон хоромсомын алдаа ганц буруутан нь биш байж мэдэх. 2014 онд хийсэн судалгаанд хамруулсан зургаан хөлтэй тугалын ген нь энгийн, хоромсомын алдаагүй байжээ. “Хөл” гэдэг нэртэй уг тугалын мөч, үр хөврөлийн хөгжилтэй холбоотой генийн ойролцоох геном нь мутацид орсон байв. Бусад судалгаа полимелия болон мөчний гажиг хоромсомын тогтворгүй байдал, гэмтэлтэй хамааралтай гэж үздэг.
Ховор мутацид орсон ч өдийг хүртэл амьдарсаар байгаа нь хачирхалтай
2016 оны арваннэгдүгээр сард мэндэлсэн хоёр толгойтой тугал бол хамгийн удаан амьдарсан мутант. Мэдрэлийн бие, мэдрэлийн гажгаас үүдэлтэй ийм өвчтэй бол нас бие гүйцэх нь тун ховор. Гэвч ийм ховор мутацид орсон хэрнээ яагаад өдийг хүртэл амьдарсаар байна вэ.
“Kentucky Fried Chicken”-ий тахианууд гэх нэрийдлээр олон мөчтэй, хальс, өд гэх юмгүй муухай тахианы зураг интернэтээр шуугиан дэгдээж, олон хүнийг айдаст автуулсан билээ. Аз болж худал үг тараасан гэх Хятадын гурван компанийг олж тогтоон, шүүхдэж, “KFC” заргаа авсан байна. “KFC”-гийн нэр хүндийг гутааж 91 мянган ам.доллароор торгуулсан гурван компани бүгд технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ажээ.
Генийн мутацид орсон тахианы тухай яриа аль хэдэн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Тодруулбал, “Кентакигийн шарсан тахианы газар жинхэнэ тахианы оронд гуурсаар хооллосон генийн өөрчлөлттэй амьд биет ашигладаг болсон. Тиймээс АНУ-ын Засгийн газраас нэрээ богиносгох шаардлага тавьсан. Нью-Хемпширийн их сургууль энэ талаар судалгаа хийсэн” хэмээн худал мэдээлэл хандалт өндөртэй “Daily Buzz Live” сайтад тавьсан байна. Харин компанийн зүгээс үүнийг үгүйсгэж, “Бид Tyson, Pilgrim’s Pride тэргүүтэй дээд зэргийн компаниудаас л тахиагаа нийлүүлдэг” гэсэн юм
Г. Сайнзаяа