Монголын боксын холбооны ээлжит их хурал өнөөдөр болж ерөнхийлөгчөөр Д.Бат-Эрдэнэ сонгогдлоо. Рио-2016 олимпийн наадмын циклд ширэн бээлийтнүүдийг тэргүүлэн ажилласан тэрбээр Токиогийн олимп хүртэл багаа дахин удирдахаар болжээ. МҮОХ-ны байранд болсон их хуралд 110 гаруй төлөөлөгч оролцлоо. Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга сонгох ажлыг хойшлуулжээ.