Цар тахлын улмаас санхүүгийн хүнд нөхцөлд ороод буй Шотландын нийслэл Эдинбургийн амьтны хүрээлэн хулсны баавгай тэжээх төсөвгүй болжээ. Тиймээс хоёр баавгайг Хятад руу буцаахад хүрээд байна.
Ян-Гуан болон Тянь-Тянь хэмээх хоёр баавгайг амьтны хүрээлэндээ байлгасны төлбөрт жилд 1,3 сая доллар төлдөг бөгөөд 10 жилийн хугацаатай гэрээ нь ч дуусаж байгаа аж.
Тус амьтны хүрээлэн баавгайг үржинэ гэдэгт итгэж найдаж байжээ. Гэвч Тянь-Тянь баавгайд үр шилжүүлэн суулгах аргаар хээл тогтоосон ч амжилтгүй болсон байна. Хэрвээ бамбарууш гарсан бол Их Британийн газар нутаг дээр төрсөн анхны хулсны баавгай болох байжээ.
Амьтны хүрээлэнд ирэх зочдын тасалбарын борлуулалт орлогын ихэнх хэсгийг бүрдүүлдэг байсан бол цар тахлын улмаас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор энэ орлого зогсонги байдалд орсон байна. Тиймээс зарлагаа танах зорилгоор дээрх шийдвэрийг гаргахад хүрчээ.
Эх сурвалж: ВВС