Нийслэлийн засаг захиргааны "Хангарди" ордны барилгыг хувьчлах үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байна.
Энэхүү барилгыг энэ сарын 20-нд нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлахаар төлөвлөж байсан нь ийнхүү өөрчлөгджээ. Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд дэнчингийн мөнгийг холбогдох дансанд байршуулахгүй байхыг Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас анхаарууллаа.
Эргэн сануулахад, дуудлага худалдааны эхний үнэ 43.4 тэрбум төгрөг. Дэнчин нь 4.3 тэрбум төгрөгөөр үнэлээд байсан юм. Нийт 9774.7 ам метр талбайтай тус барилгад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн харьяа байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна.
Э.Одончимэг