Ковид-19-ийн эсрэг нийт вакцины нөөцийн 75 хувийг дэлхийн 10 улс авсан бол 130 улс эхний тунг ч худалдаж аваагүй байгаа талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш мэдээлжээ.
Тэрбээр цөөн тооны улс вакцины нийлүүлэлтийн ихэнх хэсгийг мэдэлдээ аваад байгаа нь шударга бус явдал гэв. Энэ тэгш бус байдлыг арилгахын тулд Их 20 улсын гишүүдээс онц байдлын ажлын хэсэг гаргаж, вакцины хүртээмжийг сайжруулах ажилд анхаарлаа хандуулахыг хүсчээ.
Одоогоор дэлхий даяар 188 сая тун вакцин хийгээд байгаа бөгөөд ихэнх хувь нь АНУ, Хятад, Их Британи, Израил зэрэг улсуудад ногдож байна.
Эх сурвалж: CNN