МАХН шинэ байртай болохоор зорьж байгаа билээ. Шинэ. Байрыг барьж байгуулах ажлыг гардан гүйцэтгэж байгаа "Өндөр Буянт" ХХК-ийн захирал Н.Төмөрхүүгийн хэлснээр төлөвлөгөөний дагуу ажиллахад 2010 он гэхэд МАХН-ын байр сүндэрлэх гэнэ. Тэгэхээр МАХН 2011 онд болох 90 жилийнхээ ойгоор 11 давхар шинэ байрандаа тухалж амжих нь ээ.
Шинэ байрандаа МАХН 14 тэрбумыг зарцуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд тодорхой хэсгийг улсын төсвөөс гаргах нөхөн олговроор, ихэнх хувийг гишүүд, дэмжигчид, дотоодын хамтран ажилладаг улс төрийн намууд болон гадаадын нэг чиг хандлага бүхий нам, социнтернийн гишүүн намуудын хандив тусламжаар бий болгоно гэж байгаа.
Тэгвэл Ардчилсан нам ч МАХН-аас дутахгүйгээ үзүүлэхээр шийджээ. Ирэх арванхоёрдугаар сарын эхээр Монголд Ардчилсан хөдөлгөөн үүссэний 20 жилийн ой болно. Ардчиллын 20 жилийн ойг тохиолдуулан Ардчиллын шинэ ордны суурийг тавихаар болжээ. "Ордны шавыг аравдугаар сард багтаан сайн өдрийг сонгон тавих бодолтой байгаа" гэж Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат хэллээ.
Уг нь "Ардчилалын ордон" гэж гадуураа хашаа, том газар бүхий гурван давхар сайхан ордон бий. Хорьхон настай залуухан Ардчилалд энэ ордон багадаад байгаа бололтой. Үүнээсээ хэд дахин өндөр, сайхан харш ордон сүндэрлүүлэх гэнэ. Тэд шинэ ордныхоо зураг төсөл, санхүүжилт, байршил зэргийг маш их нууцалж байгаа юм. Мөн СТӨ-ний хүзүүвчинд байрлах Ардчилсан нам хуучин "Ардчилалын ордонд"-оо нүүж орж ч магадгүй талаар эх сурвалж мэдээллээ.
Ц.Мөнх