Урт цагааны дахин төлөвлөлтийн барилга байгууламжийн явц нэр шигээ л уртаас урт сунжирч байна. 1958 онд баригдсан цагаас засвар хийлгээгүй тул нурах эрсдэлтэй гэснээр 2010 оноос эхлэн нураах шаардлагатай хэмээх болсон.
Үүнээс хойш нураасан зүйлгүй атал дотор нь ажилладаг түрээслэгчид "биднийг гар гэж шаардлаа" хэмээн олон жил хэвлэл мэдээллийг хэрэгсэлд хандсаар ирсэн.
Ингэж маргаантай асуудлууд үргэлжилсээр 2020 оны дөрөвдүгээр сард Нийслэлийн Засаг даргын А/520 дугаар захирамжийн “Урт цагаан” үйлчилгээний төв барилгыг дахин төлөвлөх ажлын концепц, зураг төсөл боловсруулах уралдаан зарласан. Тус оны долоодугаар сард нь барилгын баруун жигүүрийн корпусыг нурааж эхлэв.
Харин 2024 оны нэгдүгээр сард барилгыг сууриар нь буулгасан.
Ингэснээр "Далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг есдүгээр сард эхлүүлэв" хэмээн Нийслэлийн засаг даргын тамгын газраас мэдээлсэн.
Энэ цагаас эхлэн тус талбай дээрх дахин төлөвлөлтийн барилга байгууламжийн ажлыг "Бодь Пропертийз” ХХК гүйцэтгэж буй. Харин Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байгаа юм.
2025 оны нэгдүгээр сар гэхэд "далд зогсоолын ажил 95 хувьтай үргэлжилж байна. Харин хүрээлэнгийн тохижилтыг ирэх гуравдугаар сард эхлүүлнэ. Цэцэрлэгт хүрээлэнг зундаа багтааж нээх зорилгоор тасралтгүй ажиллаж, давхардсан тоогоор 4400 гаруй хүн ажиллаж байна" гэж мэдээлж байв.
Мөн дөрөвдүгээр сард, "Ирэх долоодугаар сарын 1-нд цэцэрлэгт хүрээлэнг ашиглалтад оруулах бол гурван давхар үйлчилгээний барилгыг есдүгээр сард багтаан ашиглалтад оруулна" гэж НЗДТГ-аас удаа дараа мэдээлэв.
Энэ талаар, НХОГ-ын дарга Б.Мөнхбат хэлэхдээ, "Гурван давхар объектод тухайн байгууламжийн дэд бүтцийн узель, жуулчдад мэдээлэл өгөх мэдээллийн төв, жуулчдад зориулсан үндэсний үйлдвэрлэлийн үйлчилгээний талбай болон хүүхдийн цэцэрлэг байхаар төлөвлөсөн.
Мөн тодорхой хэсгийг үйлчилгээний зориулалтаар ашиглах ч боломжтой талбай бий. Үйлчилгээний объект ашиглалтад орсны дараагаар нийслэлийн холбогдох байгууллагууд тухайн объектод орох үйлчилгээний төвүүдийн асуудлыг шийднэ” гэж байжээ.
Тэгвэл дахин төлөвлөлтийн ажил эхэлснээр даруй 11 сарыг үджээ. Гэвч өнөөдрийн /2025.08.05 /байдлаар дээрх ажлуудын аль нь дуусаагүй байна.
Тиймээс барилга байгууламжийг явцыг сурвалжиллаа.
Биднийг очиход "Бодь Пропертийз” ХХК-ийн талбайн инженер Б.Хүрэлбаатар хүлээн авч явцын мэдээлэл өгөв. Тэрээр, "Олон нийтэд хүрснээс зөрүүтэй мэдээллүүд бий. Жишээ нь, барилгын ажлыг 2024 оны есдүгээр сард эхэлсэн гэх мэдээ гарсан ч үнэндээ арваннэгдүгээр сараас үйлчилгээний байгууламжийг суурийг тавьж эхэлсэн.
Учир нь барилга барих хэсгийн ард байсан хоёр давхар барилгыг буулгахад газрын маргаан үүссэн юм. Ингээд хоёр сар хүлээсэн гэж ойлгож болно.
Түүнчлэн, урт цагааны цэцэрлэгт хүрээлэн барина гэж эндүүрээд байна юм. Зүгээр л ногоон байгууламж барихаар төлөвлөсөн шүү. Хүрээлсэн их модтой, үйлчилгээний газруудтай, амарч зугаалахаар тохижуулсан байвал цэцэрлэгт хүрээлэн шүү дээ.
БЗД-ийн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн шиг байгууламжийг энэ жижиг талбайд барих боломжгүй.
Учир нь далд буюу газар доорх автомашины зогсоолын байгууламжийн дээд талд нь өөрөөр хэлбэл, хөндий газарт их хэмжээгээр мод тарих боломжгүй. Тиймээс жижиг үндэстэй мод, зүлэг болон цэцэг суулгаж зорчин өнгөрч буй иргэдэд тохь тухтай байхаар тохижуулж байна.
Ногоон байгууламжийн ажлыг өнөө маргаашдаа дуусгаж нээхээр ажиллаж байна.
Мөн иргэд мянга гаруй автомашины зогсоол барина гэж байгаа нь ч ташаа мэдээлэл. Батлагдсан зураг төслийн дагуу нийт 107 автомашины зогсоолын байгууламж барих юм.
Ногоон байгууламжийн хэсгийг нээснээр иргэд чөлөөтэй зорчиж болно. Харин үйлчилгээний барилга барихаар хашаалсан хэсэгт барилгын гүйцэтгэлийг үргэлжлүүлнэ.
Арматур, бетон цутгалтын ажил дууссан. Төслийн нийт ажлыг аравдугаар сард багтааж дуусган бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Барилгын талбайд дунджаар 80-90 ажилчин тогтмол ажиллаж буй" хэмээн ярилаа.
Өөрөөр хэлбэл НЗДТГ-аас цэцэрлэгт хүрээлэн барина гэсэн мэдээлэл болон гүйцэтгэгчийн хэлж буй ногоон байгууламж барина гэх мэдээллүүд зөрүүтэй буюу олон нийтийг төөрөгдүүлж байна.
Нөгөө талаас зуны сард багтааж ашиглалтад оруулна гэх гүйцэтгэгчийн ажил удааширчээ.
Гэсэн ч ажил нь дуусаагүйг мэдсээр атал НЗДТГ-аас өнгөрсөн долоодугаар сарын 8-ны өдөр "Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр нээнэ" хэмээн мэдээлж байв.
Тэгвэл бид ирэх аравдугаар сард, нийт талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзлэх, задгай театр, иргэд суух сандал, гэрэлтүүлэг, будант оргилуур, усан толио болон явган хүний замтай, зах хэсгээр саравчтай, ногоон байгууламж нь гарцтай барилга байгууламжийг хүлээн авах нь. Мөн гурван давхар, худалдаа үйлчилгээний зориулалттай барилгатай байх юм.
Уг бүтээн байгуулалтыг орон нутгийн төсвийн 44.1 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж байна.
Барилгын явцыг дараах зургуудаас үзнэ үү.