Дэлхий даяар гал тогоог эмийн сан болгож байгаа энэ үед “Зооглож буй бүхэн тань
эм болж, эм бүхэн тань хоол болох болтугай”. Хоол хүнсээ эм мэт хэрэглэн, урт
удаан хугацаанд эрүүл чийрэг амьдарч болно. Хүнд биш өвчний үед ч та хүссэн
хүнсээ хэрэглэж болно. Хооллолт нь бүхэл бүтэн урлаг юм. Орчин үед хүмүүс
машиныхаа шатахуунд санаа тавьдаг хэрнээ хүнсний бүтээгдэхүүнд нэг их анхаарал
хандуулдаггүй нь нууц биш ээ.
Хүмүүс идэх гэж байгаа зүйлээ судлах зайлшгүй шаардлагатай.
Харамсалтай нь, бид хорт хавдартай, зүрхний өвчтэй нэгэн үеийг өсгөн бойжуулж
байна. Хүнсэндээ жимс ногоо бага хэрэглэснээс тэр шүү дээ. Өдөрт хагас кг жимс,
ногоо хэрэглэх шаардлагатай. Амин дэмийг
нь алдахгүйн тулд ногоог жигнэж эсвэл бага зэрэг усанд чидуны тос хийж таглаад
болгох хэрэгтэй. Лууванг үрэхэд В, С аминдэм нь алга болдог. Ер нь ногоог
зузаан хэрчих хэрэгтэй. Ингэснээр ногооны тэжээллэг чанар нь алдагдахгүй.
Жимсийг хооллосныхоо хойно 2-3 цагийн дараа эсвэл өлөн үедээ хэрэглэсэн нь
дээр.
Маалингын үр нь В12 амин дэмээр
баялаг бөгөөд хорт хавдраас сэргийлэн, гэдэсний үйл ажиллагааг сайжруулдаг
бөгөөд зөөлөн эд, шүүсийг их хэмжээгээр агуулдаг. Бид өдөр тутмын хүнсэндээ
ногоон навчит хүнсний ногоо, ургамлын гаралтай хүнс, буудайг их хэрэглэн, мах,
зайдас, тослог бяслаг, элсэн чихэр хэрэглэхээ багасгах ёстой. Ялангуяа хушга,
газрын болон бусад төрлийн самар, үзэм, интоор зэрэг хатаасан жимс их тустай.
Амьтны гаралтай тосны оронд ургамлын тос хэрэглэх хэрэгтэй. Чидун жимсний тос
нь зүрхний өвчинд тустай. Ногоон цай зэрэг ургамлын цай ч сайн тайвшруулдаг.
Үүнээс гадна тэжээллэг, бие дэх хорыг гадагшлуулдаг чинжүү, ногоон гоньд,
цагаан гаа зэрэг халуун ногоог байнга хэрэглэх ёстой байдаг.