gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Жолоодох эрхийн гурван ангиллыг зэрэг даруулах эрх зүйн боломж байхгүй

Нийгэм
2009-08-17
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2009-08-17

Жолооч нарын долгион Авто радио 96.3-ын өнгөрөгч долоо хоногийн зочин Замын цагдаагийн газрын Мэргэжил хяналтын хэлтсийн байцаагч, цагдаагийн ахмад Ж.Баярсайхан байлаа. Тэрбээр радиогийн нэвтрүүлэгт оролцож, жолооч нарын сонирхсон асуултад хариулсан юм.

Түүний ажилладаг Мэргэжил хяналтын хэлтэс нь жолооны үнэмлэхтэй холбоотой бүх ажлыг хариуцдаг учраас жолооч нарт ч асууж тодруулах зүйл олон байв. Нэвтрүүлгийн турш Авто радиогийн 96009393 дугаарын утас завгүй хангинаж байсан юм.

Жолооч нарын түгээмэл сонирхсон зарим нэг асуултыг мэргэжлийн хүний өгсөн хариултын хамт нийтэллээ.

998086...
-Өнгөрсөн жилийн зургадугаар сард жолоо барих эрхээ хасуулсай юм. Одоо үнэмлэхээ яаж авах вэ?

-Нэг жилийн хугацаагаар эрхээ хасуулсан бол Замын цагдаагийн газрын Мэргэжил хяналтын хэлтсийн үйлчилгээний заалны хоёр, гурав дугаарын цонхонд ирж тухайн эрх хасуулсан хугацаа нь дууссан гэсэн лавлагаа авна. Тэгээд долоо хоногийн мягмар, пүрэв гаригуудад Батлан хамгаалах туслах нийгэмлэг дээр очиж замын хөдөлгөөний дүрмээр 10 асуулттай карт бөглөж шалгалт өгнө. Нэг жил болон түүнээс дээш хугацаагаар хасуулсан бол аль нэг дурын авто сургуульд долоо хоног дүрмийн давтан курст сууна. Түүнээс гадна зургаан сараар жолоо барих эрхээ хасуулчихаад үнэмлэхээ сэргээж авалгүйгээр дахин зургаан cap болсон тохиолдолд нэг жил гэж үзэж дахин давтан курст хамруулна гэдгийг хэлье.

997578...
-Би жолооны үнэмлэхээ хулгайд алдчихсан. Шинээр авахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ, хэд хоногийн дотор гарах вэ?

-Жолооны үнэмлэхээ гээгдүүлсэн, хулгайд алдсан хүмүүс үнэмлэхээ сэргээлэхийн тулд иргэний үнэмлэх, эмнэлгийн үзлэгт хамрагдаж тэнцсэн эрүүл мэндийн хуудас, хоёр хувь өнгөт зураг, үнэмлэхний үнэ болох 12500 төгрөгийг банкинд тушаасан баримтын хамт авчирна. Эдгээр баримтаа Замын цагдаагийн газрын Мэргэжил хяналтын хэлтсийн үйлчилгээний заалны 06 дугаарын цонхонд авч ирээд жолооны үнэмлэхээ хүчингүй болгож зарлуулна. Зарлуулахад 2500 төгрөг. Хаясан гээсэн үнэмлэхийг ажлын долоо хоногт багтаан гаргаж байгаа.

966378...
-Батлан хамгаалах туслах нийгэмлэг хаана байдаг вэ?

-Гурвалжингийн гүүрээр урагшаа даваад Буудлагын спорт клубын баруун талд бий.

880086...
-Сая жолооны курс төгссөн юм. Үнэмлэх хэзээ гарах вэ?

-Шинэ үнэмлэх гарах ёстой хугацаанаасаа үндсэндээ 40 гаруй хоногоор хойшлогдож яваа. Ганцхан машинаар хэвлэж байгаа учраас ачаалал ихтэй, хуучин хуримтлагдсан үнэмлэхээ хэвлэж арай дуусаагүй.

960165...
-Би хуучин үнэмлэхээ солиулах гэсэн юм. Шинэ үнэмлэх гартал нь машинаа барьж болох уу?

-Энэ боломжгүй. Үнэмлэхээ авсныхаа дараа л машинаа жолоодно. Жолооны хуучин үнэмлэхийг шинээр солиулахдаа хаясан гээсэн үнэмлэх авах гэж буйтай адилхан бичиг баримт бүрдүүлнэ. Таны шинэ үнэмлэх ажлын долоо хоногт багтаж гарна.

886713...
-Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард жолооны курст суусан юм. Дүрмийн шалгалтаа өгчихөөд хөдөө яваад саяхан ирлээ. Одоо автодром, хотын жолоодлогын шалгалтаа өгч болох уу?

-Тухайн шалгалт нь зургаан сарын хугацаанд хүчинтэй байдаг. Тиймээс таны арваннэгдүгээр сард өгсөн шалгалт хүчингүй болчихсон. Одоо дахиад дүрмийн шалгалтаа үлдсэн хоёр шалгалттай хамт өгөх хэрэгтэй болно. Батлан хамгаалах туслах нийгэмлэг дээр мягмар, пүрэв гаригт 10.00 цагаас шалгалт авч байгаа.

-2003 онд нэг жолооны курст суугаад шалгалтаа өгч тэнцсэн юм. Тэр үед үнэмлэхээ авч чадаагүй. Энэ чигээрээ явсаар байгаад одоо авах гэтэл нөгөө жолооны курс олдохгүй байна. Хаана хандах вэ?

-Энэ тухай хүсэлтээ ЗЦГ-ын Мэргэжил хяналтын хэлтэст өргөдөл бичиж гаргана. Мөн иргэний үнэмлэх, эмнэлгийн үзлэгт хамрагдаж тэнцсэн эрүүл мэндийн хуудас, хоёр хувь цээж зураг, жолооны үнэмлэхний үнэ 12500 төгрөгийг Төрийн санд тушаасан баримт зэргийг бүрдүүлээд манай үйлчилгээний заалны тавдугаар цонхонд үүрэг гүйцэтгэж байгаа ажилтанд өгч асуудлаа шийдүүлэх боломжтой.

989879...
-Миний жолооны үнэмлэх В ангилалтай юм. С, Е, Д-г зэрэг даруулж болох болов уу?

-Энэ гурван ангиллыг зэрэг даруулах эрх зүйн боломж байхгүй. Эхлээд ангилал ахиулах давтан курст сууж С ангиллаар шалгалт өгнө. Тухайн ангилал авснаас хойш нэг жилийн дараа Д, Е ангиллын давтан курст зэрэг суугаад авч болно.

992004...
-В,С, Е ангилалтай бол яаж Д ангилал даруулах вэ?

-Е, Д ангиллыг ахиулахын тулд мэргэжил ахиулах давтан курст суралцах ёстой. Дурын жолооны сургуульд 21 хоног суралцаад авч болно.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан