НИТХ-ын баталсан 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгслийн албан татвар болон авто зам ашигласны төлбөрийг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлсэн. Уг тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор авто зам ашигласны төлбөрийн зохицуулалтын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр мэдээлэл өгөв.
Тэрээр “Авто зам ашигласны төлбөрийг нэмэх болсон гурван үндсэн шалтгаан байсан. Нэгдүгээрт, замын сангийн хөрөнгөөр авто зам засварын ажилд зарцуулна гэх хуультай.
Иргэдийн хэлж буйгаар 5 дахин их нэмсэн гэж яриад байна. Гэхдээ бид дэлхийн дунджаас 86 дахин бага төлбөр төлж буй. Тэгэхээр энэ төлбөр нэмэх зайлшгүй шаардлага гарч байна.
Хотын авто замын нийтдээ 1290 км. Гэвч жилд нийслэлийн 18-20 км замыг засдаг байсан. Энэ нь нийт замын 1.2 хувь гэсэн үг. Үлдсэн 98 хувийн авто замыг засалгүй үлдээчихдэг.
Сүүлийн 4 жилийн хугацаанд хотын 200 гаруй км-ийг зассан. Тиймээс ирэх жилүүдэд 80-аас дээш хувь авто замыг засна гэж тооцоолоод байна. Иргэдийн хэлж буйгаар татвар, төлбөр 5 дахин их нэмсэн гэж яриад байна. Гэхдээ бид дэлхийн дунджаас 86 дахин бага төлбөр төлж буй. Тэгэхээр энэ төлбөр нэмэх зайлшгүй шаардлага гарч байна" гэлээ.
Дэлгэрэнгүйг дараах видеоноос үзнэ үү.