Украины дайнаас үүдэн Европт амьдрах өртөг нэмэгдсэн учраас Герман, Швед зэрэг улс цахилгаан автомашинд олгодог татаасаа бууруулаад байгаа юм.
Европоос “Renault” компани хямд үнэтэй загвараа танилцуулаад байна. 1960-аад оны алдартай загвараа орчин үеийн шийдлээр бүтээсэн “R4” SUV ангиллын автомашин нь 35 мянган евро хүрэхгүй үнээр борлуулагдах төлөвтэй байгаа аж.
“Paris Auto Show”-д БНХАУ-ын есөн компани оролцож байна. БНХАУ-ын “GAC” компани нэг цэнэглэлтээр 750 км зай туулах чадалтай, SUV ангиллын “AION V” цахилгаан автомашинаа танилцууллаа. Хоёр дахь үеийн “AION V” нь 30,000-43,000 ам.долларын үнэтэй.
Харин “BYD” компани 141 мянган ам.долларын үнэтэй, усанд хөвдөг, тансаг зэрэглэлийн хосолмол хөдөлгүүрт “Yangwang U8” загвараа танилцуулах юм байна.
Х.Солонго