gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     9.01
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 9.01
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Металууд Азийн аваргуудын лигийн нээлтийн тоглолтдоо хожлоо

А.Эрхэмбаяр
Спорт
2025-03-26
106
Twitter logo
А.Эрхэмбаяр
106
Twitter logo
Спорт
2025-03-26
Металууд Азийн аваргуудын лигийн нээлтийн тоглолтдоо хожлоо Зургийн эх сурвалж: FIBA

#Сагсанбөмбөг Өнгөрсөн жил хожигдож байсан Малайзын аварга "NS Matrix Deers" багийг 86-98 харьцаагаар илүүрхлээ.

FIBA-аас зохиодог сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лигийн (BCL Asia) Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн эхэллээ.

Тэмцээний "А" хэсэгт багтсан, Монголын Үндэсний Дээд лигийн 2023-2024 оны улирлын дэд байр "Bishrelt Metal" баг эхний тоглолтоо Малайзын аварга "NS Matrix Deers" багийн талбайд хийж 86-98 харьцаагаар хожлоо.

Хоёр баг эхний хагаст тун ойролцоо тоглосон ч "Металууд" гуравдугаар үед 17-30 харьцаагаар илүүрхэж онооны давууг авсан байна.

Металуудаас Амарбаясгалангийн Энхбаясгалан 21 оноо, 5 самбар, 2 бөмбөг таслалт, Девон Скотт 24 оноо, 10 самбар, 5 дамжуулалт, Байрон Уэсли 34 оноо, 9 самбар, 8 дамжуулалтаар тус тус багаа тэргүүлэв.

  • СПОРТЫН ЦАГЛАВАР: 2025 оны дөрөвдүгээр сар
  • Эмэгтэй сагсан бөмбөгийн Азийн АШТ-ий урьдчилсан шат Монголд болно
  • 3x3 Азийн аваргад Монголын шигшээ багууд А, В хэсгийг толгойлно

Харин өнгөрсөн жил Зүүн бүсийн урьдчилсан шатнаас үндсэн тэмцээний эрхээ авч байсан Малайзын "Бугануудаас" Жон Уэсли Марри 29 оноо, Толувалопэ Обаса 15 оноо, 11 самбартай багаа хошуучилжээ.

Хоёр баг өнгөрсөн жил мөн А хэсэгт учраа таарахад 98-84 харьцаагаар Малайзын баг Металыг талбайд нь хожиж байв.

Өнгөрсөн жил багууд хоорондоо зөвхөн нэг удаа тоглож байсан бол энэ жил нэгнийхээ талбайд тус бүр нэг буюу баг бүртэй хоёр удаа тоглоно.

Малайзын баг ердөө нэг хоногийн өмнө Тайванийн "Taoyuan Pauian Pilots" багт мөн талбайдаа 95-98 харьцаагаар хожигдоод байв.

Ийнхүү А хэсгийг Монголын Bishrelt Metal баг нэг хожилтой тэргүүлж байна. Тэдний хоёр дахь тоглолт дөрөвдүгээр сарын 5-д Индонезын "Pelita Jaya Basketball" багийн талбайд болно. Тус баг өмнөх улиралд Бугануудын хамт үндсэн тэмцээнд шалгарч байсан юм.

Харин тэмцээний B хэсэгт Монголын Үндэсний Дээд лигийн аварга "Broncos" буюу Хасын Хүлэгүүд баг багтсан бөгөөд дөрөвдүгээр сарын 30-д эхний тоглолтоо Тайванийн "New Taipei Kings" багийн талбайд хийнэ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан