-МОНГОЛЫН БАРИМТ ШАЛГАХ ТӨВӨӨС нягталсан мэдээллийг хүргэж байна-
Фэйсбүүкийн автомат орчуулгын алгоритмаар дамжсан “Хорт хавдрын эсийг ердөө 48 цагийн дотор устгадаг ургамал! Хими эмчилгээнээс 100 дахин илүү үр дүнтэй” гэсэн тайлбартай мэдээлэлд монгол хэрэглэгчид олноор сэтгэгдэл үлдээжээ.
Бурдок (Arctium lappa) нь хавдрын эсийн өсөлтийг дарангуйлах, антиоксидант үйлчлэл үзүүлэх боломжтой ургамал боловч одоогоор хүн дээр бүрэн батлагдсан эмчилгээний үр дүнгүй байна. Энэ чиглэлийн судалгаанууд одоо ч хийгдсээр байгаа тул уг ургамлыг хорт хавдрын эмчилгээ гэж үзэх боломжгүй. Тиймээс шинжлэх ухааны үндэслэлтэй бүтээгдэхүүнийг хэрэглэж, мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай. Мөн уг ургамлыг хяналтгүй хэрэглэх нь хордлого, харшил өгөх сөрөг нөлөөтэй.
2025 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Garden Crafts Ideas гэх Турк улсаас хөтлөн явуулдаг хуудаснаас “Хорт хавдрын эсийг ердөө 48 цагийн дотор устгадаг ургамал! Хими эмчилгээнээс 100 дахин илүү үр дүнтэй” гэсэн тайлбартай нэгэн ургамлын зургийг хавсаргасан мэдээллийг түгээжээ. Уг постыг тайлбар хэсэг англиар бичигдсэн ч алгоритмын улмаар автоматаар монгол хэл рүү орчуулагдсан байна. Үүнээс үүдэн уг мэдээллийн доор олон тооны монгол хэрэглэгч сэтгэгдэл үлдээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Уг мэдээллийг шалгахын тулд зургаар хайх аргыг ашиглалаа. Хайлтын үр дүнд уг ургамал нь Бурдок (Arctium lappa) буюу багваахай овгийн нэгэн төрөл бөгөөд уламжлалт анагаах ухаанд эмийн ургамал, хүнсний зориулалтаар ашиглагддаг байна. Голдуу биеэс хорт бодис гадагшлуулах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй гэгддэг ба сүүлийн жилүүдэд уг ургамалд агуулагдах арктигенин (arctigenin) хэмээх биоидэвхтэй нэгдлийг хавдрын эсрэг нөлөөтэй байх магадлалтай гэж үзэн, холбогдох судалгаанууд идэвхтэй хийгдэж байна.
Арктигениний хавдрын эсрэг үйлчлэл
Арктигенин нь бурдокын үндэс, үрэнд агуулагддаг нэгдэл бөгөөд хорт хавдрын эсийн өсөлтийг саатуулж, апоптоз (эс өөрийгөө устгах механизм)-ыг идэвхжүүлдэг болохыг зарим судалгаагаар нотолжээ. Тухайлбал,
2012 онд нийтлэгдсэн “Бурдок (Arctium lappa) ургамлаас гаргаж авсан арктигениний хавдрын эсэд үзүүлэх нөлөө” судалгаагаар 364 төрлийн ургамлын хандны хоруу чанарыг хорт хавдрын болон хэвийн эсийн өсгөвөр дээр шинжилсэн байна. Уг судалгаагаар А549 (хүний уушгины аденокарцинома) эсэд онцгой нөлөө үзүүлсэн 9 ургамал илэрсэн бөгөөд тэдгээрийн дундаас бурдок хамгийн хүчтэй үйлчлэлтэй байжээ. Үүнээс гадна хорт хавдрын эсийн өсөлтийг сааруулахад нөлөө үзүүлж, хэвийн эсүүдэд сөрөг үйлдэл үзүүлээгүй болохыг тэмдэглэсэн байна. Энэ нь арктигенин нь хавдрын эсэд хариу үйлдэл үзүүлэх боломжтой фитохимийн нэгдэл гэж дүгнэжээ.
Мөн “Бурдок ургамлын үр, үндэс, навчинд агуулагдах биоидэвхт нэгдлүүдийн метаболизмын шинжилгээ”-г харуулсан судалгаанд “Бурдокын үндэс, үр, навч нь лигнан, флавоноид, полифенол зэрэг антиоксидант агуулдаг тул дархлааны системийг дэмжих магадлалтай гэж үздэг. Шинжилгээгээр бурдокын эдүүд нь чөлөөт радикалуудыг саармагжуулах чадвартай байна. Энэ нь бурдокыг хоолны нэмэлт, эмийн зориулалтаар ашиглах боломжтой байгалийн антиоксидантын эх үүсвэр байх боломжтой” гэж дурдсан байна.
Уг ургамал хорт хавдрыг бүрэн эмчилдэг гэдгийг баталсан шинжлэх ухааны судалгаа байхгүй. “Бурдокыг хорт хавдрыг 48 цагийн дотор устгадаг, химийн эмчилгээнээс 100 дахин илүү үр дүнтэй” гэх мэт батлагдаагүй мэдээллийг хэт дэвэргэн тайлбарлаж, түгээсэн байна. Энэхүү мэдээлэл нь уг тайлбарын хамт гаднын мэдээллийн бүлгүүд, фэйсбүүкийн алгоритм зэргээр дамжин хэрэглэгчдийг төөрөгдүүлэх магадлалтай юм.
Уг ургамлыг лабораторийн түвшинд боловсруулж, эмийн хэрэглээнд нэвтрүүлснээр эрүүл мэндэд нөлөөтэй. Энэ чиглэлийн судалгаанууд нь хөгжүүлэлт хийж, илүү өргөн хүрээтэй судлагдсаар байгаа. Тиймээс боловсруулаагүй ургамлын үндэс, навч, цэцэг зэргийг дур мэдэн хэрэглэх нь харшил, хордлого үүсгэх эрсдэлтэй.
Дүгнэхэд, Бурдок (Arctium lappa) нь хавдрын эсийн өсөлтийг дарангуйлах, антиоксидант үйлчлэл үзүүлэх боломжтой ургамал боловч одоогоор хүн дээр бүрэн батлагдсан эмчилгээний үр дүнгүй байна. Энэ чиглэлийн судалгаанууд одоо ч хийгдсээр байгаа тул уг ургамлыг хорт хавдрын эмчилгээ гэж үзэх боломжгүй. Тиймээс шинжлэх ухааны үндэслэлтэй бүтээгдэхүүнийг хэрэглэж, мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай. Мөн уг ургамлыг хяналтгүй хэрэглэх нь хордлого, харшил өгөх сөрөг нөлөөтэй.
Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st
Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.
ЭХ СУРВАЛЖ, ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛҮҮД
Шалгасан мэдээлэл:
Архивласан хувилбар:
Эх сурвалж: