Ням гарагт ОХУ-ын Хойд Кавказын нутаг Дагестанд буутай этгээдүүд халдлага үйлдэж долоон хүний аминд хүрсэн байна.
Амь үрэгдсэн хүмүүсийн дунд цагдаагийн албан хаагч, сүмийн номлогч байсан хэмээн мэдээлэв. Халдлага үйлдсэн этгээдүүдийн зургааг нь устгасан бөгөөд үлдсэн хүмүүсийг цагдаа нар хайж байгаа аж.
Халдлага үйлдсэн этгээдүүд өөр улс руу зугтах магадлалтай гэж үзэн Каспийн тэнгис дэх боомтыг хаагаад байгаа юм. Халдлага үйлдсэн этгээдүүдийг тогтоогоогүй байгаа ч Дагестанд өмнө нь исламистуудын халдлага цөөнгүй гарч байсан.
Дагестаны нийт хүн амын дийлэнх нь исламын шашинтнуудаас бүрддэг. Зэвсэгт этгээдүүд Дагестаны хамгийн том хот болох Махачкала дахь сүм, синагог онилсон байна.
Олон нийтийн сүлжээгээр цацагдсан бичлэгт хар хувцастай хүмүүс цагдаагийн машин руу буудаж байсан нь бичигджээ.
Уг халдлага Москва хотын концертын танхимд болсон халдлагаас гурван сарын дараа гарч байна. Тухайн үед халдлагыг Исламын улс бүлэглэл үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн ч ОХУ-ын эрх баригчид Украин болон барууныхныг буруутгаж байсан юм.
Эх сурвалж: ВВС