2023 онд ХБНГУ-ын Берин хотод болсон Тусгай олимпод оролцсон 170 гаруй улсаас дөрвөн орны тамирчдыг онцлон тэдний туулсан зам, сорилт, хүсэл мөрөөдлийнх нь талаар өгүүлсэн “All Inclusive” буюу “Боломжийг бүгдэд” баримтат кино монгол үзэгчдэд хүрч эхэллээ. Талбайн теннис, хөл бөмбөг, завин спортоор хичээллэдэг герман, финланд, кени тамирчдын хамт Монголын гар бөмбөгийн тамирчин Б.Уянгалянхуа сонгогдон энэхүү уран бүтээлийн нэг хэсэг болсон билээ.
Оюуны онцгой хөгжилтэй тамирчид, тэдний эрх, гэр бүл, багш дасгалжуулагчдынх нь хүчин зүтгэл, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдрах, хөгжихөд тулгардаг сорилтууд, тэрхүү сорилтуудыг туулан хүсэл мөрөөдлөө биелүүлж буй урам зоригийн түүхийг уг кинонд харуулсан юм.
Тусгай Олимпын тамирчин Б.Уянгалянхуа
“Ховд аймагт төрж өссөн, одоо Улаанбаатар хотод Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцаж байна. Гар бөмбөгийн спортоор зургаан жил хичээллэж, 2023 оны Берлиний Тусгай Олимпын наадамд багаараа хүрэл медаль хүртсэн. Удахгүй Италийн Турин хотод болох Тусгай Олимпын Өвлийн наадамд заалны хоккейн төрлөөр оролцоно” гэсэн юм.
Монголын Тусгай Олимпын хорооны Гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг
“Оюуны бэрхшээлтэй хүүхдүүд спортоор дамжуулан хэрхэн хөгжиж, нийгэмшиж, бусдад хэрхэн нөлөөлж чадахыг энэхүү кинонд маш сонирхолтойгоор өгүүлсэн тул хүмүүс олноороо үзээсэй, хүртээмжтэй нийгмийг бүтээж, боломжийг бүх хүнд хүртээхийн тулд олон олон санаачилга гаргаасай гэж хүсэж байна” гэж киноны нээлтийн үеэр онцоллоо.
Монголын Тусгай Олимпын хороог үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн В.Ганзориг
“Бусдын ялгаатай талыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүн хамгийн сул дорой нэгэн байдаг. Кино урлагаар дамжуулан хүний эрх, тусгай хэрэгцээ, онцгой хөгжил, хүмүүнлэг бас хүртээмжтэй нийгмийн ойлголтыг өгч, өмнөө байгаа саад тотгор, нийгмийн ялгаварлан гадуурхалт, тэгш бус байдлыг сөрөн зогсож амжилтад хүрч буй тамирчдын бодит түүхийг өгүүлсэн энэ сайхан уран бүтээлийг монгол үзэгчдэдээ хүргэж буйдаа баяртай байна. Оюуны болон биеийн ялгаатай хөгжлийн асуудал эрүүл мэндийн асуудал гэхээс илүүтэйгээр онцлог хөгжил, тусгай хэрэгцээгээ бусдад хүлээн зөвшөөрүүлэх нь манай нийгмийн хамгийн том асуудал болсон. “Эрүүл” гэгдэх хүмүүс мэдээлэлгүйгээс болж ялгаатай хөгжилтэй хүнийг ялгаварлан гадуурхдаг. Харин хүмүүс мэдээлэл, мэдлэгтэй болох тусам тийм зан авир гаргах нь багасдаг. Иймээс энэ киног хүн болгонд хүргэхийг зорьж байна” хэмээн захив.
Киноны тусгай үзвэрийн дараа болсон хэлэлцүүлэгт Мобиком Корпораци ХХК-ийн Маркетинг, сурталчилгааны албаны захирал С.Батзаяа оролцож хүртээмжтэй тэгш хүртээмжийг болгохын төлөө хийж буй төсөл, хөтөлбөрүүдийнхээ талаар танилцуулсан юм.
Тэрбээр “Тэгш бус байдлыг бууруулах, оюуны, биеийн хөгжлийн ялгаанаас үл хамааран бүгдэд хүртээмжтэй орчныг, нийгмийг бий болгох нь өөрөө маш чухал сэдэв. Хөгжлийн ялгаатай хүмүүс нийгмийн амьдралд бусадтай яг адил оролцох боломжийг бүрдүүлэхэд хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудын хийж чадах олон. Боломжийг бүгдэд олгох зарчмыг үйл ажиллагаандаа шингээж, үйлчилгээ, бүтээгдэхүүнээ сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажлын байраар хангахаас гадна ийм зорилготой санаачилгыг хамтран дэмжих нь чухал. Илүү олон хүн, илүү олон байгууллага, бизнесүүд энэ зорилгод нэгдвэл илүү том хүрээнд нөлөөлж, өөрчлөлтөд хүрч чадна” гэлээ.
Ташрамд, “Боломжийг бүгдэд” бүтээлийг монгол хэлнээ орчуулан, дуу оруулахад Мобинет ХХК хамтран ажилласан бөгөөд тун удахгүй VOO платформд байршуулан 6 сарын турш үнэ төлбөргүй үзэх боломжийг үзэгчдэд олгох юм.