АН он дуустал
завсарлагатай...
АН-ын зарим
гишүүдийн оролцон байж өргөн барьсан Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг
дарга нь харийн орноос ирэнгүүтээ тас цохин буруушаасан билээ. Харин ийм цохилт
ирнэ чинээ санаагүй байсан АН-ын Э.Бат-Үүл, Р.Эрдэнэбүрэн хоёр сонгуулийн
тогтолцоог пропорциональ болгох нь ийм ч ашигтай, тийм ч тустай хэмээн амаа
хаттал яриад хаячихсан байсан тул одоохондоо баахан ичингүйрэн байгаа юм.
Харин удтал зөвлөлдөн хэрэлдэж нэг, хэлэлцэж нэг үзэлцсэн зөвлөлийнхөн аргагүйдэн даргадаа дийлдсэн тул өчигдөр төрийн байгуулалтын байнгын хорооноос 2008 он гартал завсарлага авлаа. Чингэхдээ тэд нэгэнт нам уг хуулийн төслийг дэмжихгүй гэсэн тул аргагүйн эрхэнд бид завсарлага авлаа гэдгээ албан ёсоор хэлсэн.
Хөсөр хаягдсан нэр хүнд
УИХ-ын
байгаль орчны байнгын хорооноос гарсан ажлын хэсэг Архангай, Өвөрхангайн
нутгуудаар алт олборлогчдын ажлыг шалганхан галгиулж явахдаа зарим болохгүй,
бүтэхгүй байгаа компаниудын үйл ажиллагааг зогсоох тухай асуудал гаргаж
томорчээ. Гэтэл тэдэн рүү гадны хөрөнгө оруулагч атаман утасдан "Та нар
наад уурхайгаа зүгээр ажиллуул за" гэхчилэн баахан пээдийсэн юм байх. Уг
нь бүхэл бүтэн тусгаар тогтносон Монгол улсын парламентын гишүүд шалгалт хийж
явааг тэд мэдэж л байсан баймаар юм.
Аль эсвэл Монгол төрийн түшээд гадныхны өмнө ингэтлээ нэр нүүрээ баран доошоо орохоор гар боогдох үйлдэл хийсэн юм болов уу. Магадгүй төрийн түшээд нь авилгад нугасгүй гэдгийг тэд гадарладаг болохоороо ийнхүү оодорсон байж ч болох юм. Ямартай ч хөсөр хаягдсан нэр хүндээ эргээд нэг харах цаг нь аль хэдийн болжээ гэдэг нь дээрх үйлдлээс тов тодорхой харагдаж байна.
ХЗХ-дод зориулсан хуулийн балаг гарч
эхэллээ
Төрийн эрх
барих дээд байгууллага буюу УИХ түүхэндээ анх удаа эрх мэдлээ ард түмэндээ
"булаалгаж" дампуурсан хадгаламж зээлийн хоршоодод зориулсан хууль
гаргасан билээ. УИХ-ын эрхэм гишүүдийн энэхүү үйлдэл нь УИХ ба хууль тогтоох
дээд байгууллагын нэр хүндийг балчиг шаварт хутгасан хэмээн нэг хэсэгтээ
буруутгагдсан боловч, тэгсхийгээд мартагдсан юм. Харин дампуурсан хадгаламж
зээлийн хоршоодод зориулан хууль гаргаж асуудлыг амар хялбар аргаар шийдсэн
түшээд маань өнөөдөр толгойгоо барин гасалж суугаа гэнэ. Гишүүдийн тархинд цус
харвуулахаа шахсан "хар" мэдээ нь дахин нэг хадгаламж зээлийн хоршоо
дампуурсан тухай мэдээ гэнэ. Харин өчигдөрхөн дампуурлаа зарласан хадгаламж
зээлийн хоршооны хохирогчид төдийлөн айх, гайхах зүйлгүй амгалан байгаа нь
төрөөр хохирлоо төлүүлэх "мэргэн" санаатайнх аж. Хоршооны хохирогчид
төр хууль гаргаж чаддаг юм чинь энүүхэн зэргийн хохирлыг амархан барагдуулчихна
хэмээн "ходий" байгаа гэсэн. Энэ чимээг сонссон эрхэм гишүүд
"Тэгнэ ээ тэр, ингэх гээд байсан юм" хэмээн толгойгоо барин сууж буй.
ХЗХ-дод зориулан гаргасан хууль ийнхүү балгаа чирж, араасаа дүү дуудаж эхэллээ.
Бүлгийхэн “Ам барина”
Ах нарын
тоглоомоор тоглож хэрэгт унаад буй гурван гишүүнийхээ асуудлаас болж МАХН-ын
бүлэг "Ам барих" ажиллагааг эрчимтэй хэрэгжүүлж эхэлжээ. Тэд гурван
гишүүдийнхээ тухай ганц үг хэвлэлийнхэнд унагаахгүй гэж зөвшилцсөн гэнэ. Харин
гишүүдийн зарим нь намынхаа нөхдийн гаргасан эл шийдвэрийг эсэргүүцэж
"Дуугүй байгаад байвал янз бүрийн таамаг гарч бүр тартагтаа тулсан асуудал
болно. Бүгдээрээ л адилхан зүйл яриад байвал болоо ш дээ" хэмээн саналаа нэмэрлэжээ.
Аминд тулсан үед оновчтой санаа хэлсэн ангийнхаа нөхрийг бүлгийн гишүүд олонхи
болон дэмжиж "Ам барих" шийдвэр гаргажээ. Энэ нь хэн нэгэн нь
нөгөөгийнхөө үгнээс зөрүүлэхгүйн тулд яг адилхан зүйлийг тоть шиг л давтацгаах
гэнэ. Тэгэхээр МАХН-ын бүлгийн гишүүдийн хэн нэгэн нь энэ талаар тайлбар хийвэл
бусад нь адилхан хариу өгнө гэсэн үг. Сүүлийн үед ам барих урлагийг хичээнгүйлэн
хөгжүүлж буй зохиолын дуучдын араас "Саарал театр"-ын гишүүд ийнхүү
шуурхайлан орлоо.