gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хиймэл оюун ухаанаар бүтээсэн зургийг шалгах арга

Монголын баримт шалгах төв
Нягтлав
2025-05-28
11
Twitter logo

Ерөнхий агуулга - Дотоод оршихуйн гайхамшиг нэртэй Facebook хуудсаас “Дэлхий 1 цагийн өмнө ингэж харагдаж эхэлжээ” гэсэн зураг нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн - “Дэлхий 1 цагийн өмнө ингэж харагдаж эхэлжээ” хэмээх тайлбартай зургийг GPT-4o хэмээх хиймэл оюун ухаан ашиглан бүтээжээ.

2025 оны тавдугаар сарын 20-нд Дотоод оршихуйн гайхамшиг нэртэй Facebook хуудсаас “Дэлхий 1 цагийн өмнө ингэж харагдаж эхэлжээ” гэсэн зураг нийтэлжээ. Тус постыг 5,000 гаруй реакц, 185 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 311 удаа цааш түгээсэн байна.

Энэхүү зураг нь олон нийтэд шууд хор хөнөөл учруулахгүй ч хиймэл оюунаар бүтээсэн гэдгийг тайлбарлаагүй, хуурамч тайлбар оруулсан нь Мета компанийн журмыг зөрчсөн байна. Иймд хиймэл оюунаар бүтээсэн зураг, бичлэг оруулахдаа “digital art”, “AI-generated image”, “artwork”, “visual depiction” зэрэг нэр томьёог тайлбартаа ашиглаж байгаарай. Энэ төрлийн зураг бичлэгийг нягтлах аргыг хуваалцлаа.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

Хиймэл оюун ухаанаар бүтээсэн зураг эсэхийг шалгадаг хэрэглүүрээр шалгаж үзэх

Бид тус зургийг хиймэл оюун ухааны тусламжтай үүсгэсэн зураг эсэхийг шалгадаг sightengine хэрэглүүр ашиглан шалгахад хиймэл оюун ухаанаар үүссэн байх магадлал нь 87%, мөн GPT-4o моделийг ашигласан гэсэн үр дүн гарсан.

Эх сурвалж: sightengine.com
Тухайн зургийн анхдагч эх сурвалжийг олох

Бид Google Lens хэрэгсэл ашиглан уг зургийг цахим орчинд шалгахад тус зураг анх тавдугаар сарын 18-нд Umer Ab нэртэй хэрэглэгч өөрийн Facebook-дээ нийтэлжээ. Цаашлаад мэдээллийг түгээсэн хаягийг нягтлан үзвэл, тухайн хэрэглэгч өөрийгөө “digital creator, Image depictions to spark curiosity about Nature and Universe. #artwork” хэмээн бичсэн байна.

Зургийг анх түгээсэн гаднын пост

“Artwork”, “image depiction” зэрэг тодорхойлолт нь тухайн хүний нийтэлж буй зураг баримтат гэрэл зураг бус, харин уран сайхны буюу хийсвэр бүтээл гэдгийг илтгэдэг. Ялангуяа хиймэл оюун ухааны тусламжтайгаар зураг, дүрс үүсгэх чиглэлээр мэргэшсэн Midjourney, DALL·E, Stable Diffusion зэрэг платформын хэрэглэдэг тайлбар, хаштагт “digital art”, “AI-generated image”, “artwork”, “visual depiction” зэрэг нэр томьёог түгээмэл ашигладаг.

Үүнээс гадна тус зураг нь ямар нэг баталгаатай хэвлэл мэдээллийн эх сурвалжид дурдагдаагүй, зөвхөн нийгмийн сүлжээний платформуудад хязгаарлагдмал хүрээнд тархсан байгааг Google хайлтын системийн зургаар хайх функцээр шалган харж болохоор байна.

Зургийн metadata буюу EXIF мэдээлэлийг шалгах

ExifData буюу зургийн файлуудаас мэдээлэл унших, задлахад зориулсан хэрэглүүр ашиглан тус зургийг шалгахад ямар нэгэн мэдээлэл байхгүй, бүгд N/A (Not Available) гэсэн хариу гарсан. Энэ нь хиймэл оюун ухаанаар үүсгэсэн зураг, эсвэл интернэтээс татаж авсан үед EXIF мэдээлэл устсан зураг байх боломжтой.

EXIF мэдээлэл гэдэг нь Exchangeable Image File Format гэсэн үгийн товчлол бөгөөд зураг авах үед камер, гар утас зэрэг төхөөрөмжөөс автоматаар хадгалдаг мета өгөгдөл юм. Энэ нь тухайн зургийн техникийн болон нөхцөл байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг агуулдаг.

Шалгасан зургийн EXIF мэдээлэл Эх сурвалж: exifdata

Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан