Хэд хоногийн өмнө тээвэрчид, тээврийн компаниуд, мөн тэдгээрийн орлогын хамааралтай айл өрхүүдийн амьдралын байдал хүнд нөхцөл байдалтай байна. 80 сая тонн нүүрсийг тээвэрлэдэг 20 мянга гаруй тээвэрчин, 1000 гаруй компанийн эрх ашгийн асуудлыг төр анхаардаггүй хэмээн хэмээн нүүр тээвэрчдийн төлөөлөл ЗТЯ-ны үүдэнд цуглаж, яаманд шаардлага хүргүүлэн суулт зарласан юм.
Уг асуудлаар Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд “Баян зам тээвэрчдийн холбоо”-ны төлөөллийг хүлээн авч уулзаж, шаардлагынх нь хариуг өглөө.
Шаардлагын талаар Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд хэлэхдээ “Бид та бүхний шаардлагыг хүлээж аваад, судалж үзсэний эцэст дан ганц Зам, тээврийн яамны шийдвэрлэх асуудал биш хэмээн үзээд холбогдох яамд, байгууллагууд руу алба бичиг хүргүүлж байна.
Энэхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Зам, тээврийн сайд, Боомтын үндэсний хорооны дарга болон олборлолтын үйл ажиллагаа эрхлэгч төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд ажиллаж байгаа юм. Иймээс нүүрсний тээвэрлэлттэй холбоотой асуудлыг бид танилцуулах боломжтой гэж үзэж байна” гэлээ.
Мөн тээвэрчдийн зүгээс тавьж буй асуудлуудтай холбоотойгоор Зам, тээврийн яамнаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг байгууллагуудад санал хүргүүлж байгаа юм.