Зам, тээврийн яамны холбогдох албан тушаалтнууд зөвшөөрөх хэмжээнээс хэтэрсэн, задрах боломжгүй ачааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гарсан тухай өнөөдөр мэдээлсэн.
Тус мэдээллийн дараа, боомтуудад нүүрний экспортын тээвэр хийдэг тээвэрлэгчдийн төлөөлөл ЗТЯ-ны үүдэнд цуглаж, яаманд шаардлага хүргүүлэн суулт зарлаж байна гэдгээ илэрхийлэв.
Тэд хэлэхдээ "Тээвэрчид, тээврийн компаниуд, мөн тэдгээрийн орлогын хамааралтай айл өрхүүдийн амьдралын байдал хүнд нөхцөл байдалтай байна.
Хятадын “Чайна Энержи” компанийн хүссэн бүх шаардлагыг төр зөвшөөрдөг. Үнэ хямдруулаач гэвэл үнэ буулгаж, төмөр зам тавиач гэвэл зам тавьж байна. Гэтэл 80 сая тонн нүүрсийг тээвэрлэдэг 20 мянга гаруй тээвэрчин, 1000 гаруй компанийн эрх ашгийн асуудлыг төр анхаардаггүй.
Эрдэнэс Тавантолгой компанийн оффтэйк гэрээгээр дөрвөн том худалдан авагчид байна. Худалдах, худалдан авах гэрээ хийхдээ тэдгээр дөрвөн худалдан авагчдад нүүрсээ өөрсдөө мэдээд зөө гэх эрхийг нь өгчихсөн. Худалдан авагчид нь өөрсдийнхөө компаниар зөөнө гэж байна. Манайх нүүрсээ хямдхан өгөөд нэмээд тээврээ бэлэглэж байхдаа энэ тээврийн салбарт байдаг 20,000 хүний эрх ашгийг зуушинд нь тавиад өгчихлөө. Бид ажил хиймээр байна. Гэтэл тэр боломжийг худалдан авагч атгачхаад байна. Монгол айл өрх, монгол бизнесийн олж байсан 70 сая ам.доллар хилийн цаана үлдээд байна.
Биржийн хуульд өөрчлөлт орж байна. Дагуулаад тээврийн зохицуулалтаа мөн өөрчил. Эрдэнэс Тавантолгой компани худалдан авагчтай гэрээ хийхдээ нүүрсний мөнгө нь орж ирэхээр тэр компанийн өмч гээд тооцчихож байгаа учир тэр компани нүүрсээ татаж авахаа өөрсдөө мэд гээд орхичхож байгаа юм. Энэ заалтаа өөрчилж, худалдан авагч нүүрс тээвэр хийхдээ дотоодын тээврийн багцаас 60-аас доошгүй хувийг нь оруулна гэсэн заалт оруул гээд байгаа юм.
Нүүрс худалдан авагч нүүрсээ зөөлгөхөөрөө ах дүү төрөл садандаа тараагаад өгчихдөг. Тэд нар нь 70 юаны ачааг 65 юаниар зөөлгөж байна. Жишээ нь Бичигтийн боомт дээр 100 сая нүүрс гарлаа гэж бодоход 500 сая юань хулгайлагдаж байна гэсэн үг юм. Дундаас нь цавчиж аваад л чи зөөгөөрэй гээд орхичихдог. Дарга цэргийн захисан, шургасан хүн л нүүрс зөөж тэр мөнгийг халааслах эрхтэй байна. Үүнийг шударга шилэн болгож, захиалга шууд тээвэрчид нь дээр ирээд тээвэрчид нь үнээ өгөөд ачдаг байх ёстой. Үүнийг хэдхэн хүн өмчилж авчхаад байна. Энэ их хулгай, мөнгийг барихгүй юм уу?
Тэрбум ба түүнээс дээш авлагатай өчнөөн компани байна. Зургаан сар, нэг жилээр нь тээврийн хөлсийг шилжүүлэхгүй байна. Зургаан сарын турш тээвэрчид тэсэж амьдарч байна. Үүний дундуур нүүрсний тээвэрт маш олон цавчаа хулгай байна. Хулгайлагдаж байгаа мөнгийг нь тээвэрчдэд өгөөч ээ.
Тээвэрчдийн нийгмийн асуудлыг тэр чигт нь хаячихсан байна. Бараг бүх боомт дээр машиндаа хонодог, бөөстөхөөс бусдаар амьдарч байгаа хүмүүс л байна. Маш том бүтээн байгуулалт хийж байгаа ч тэнд нь тээвэрчдийн орох жорлон ч байхгүй. Төрийн албан хаагчдад л зориулсан байна. Мөнхийн машин дотроо амьдардаг хүмүүст цугларах, усанд орох газар алга.
Дөрвөн жил нүүрс ярилаа. Одоо хүнээ яриач ээ. Энэ хүмүүс өрөнд ороод одоо амиа хорлоход бэлэн болсон учраас энд цуглаад байна. Шаардлагыг хангахгүй бол дөрвөн боомтын тээвэрчид тэг зогсолт хийхэд бэлэн байна. Зөөх нүүрс ч алга. Нүүрсийг гарын 10 хуруунд багтах монополи буюу худалдан авагчийн таалалд нийцсэн компаниуд л зөөгөөд байна" гэв.