Хүний амь аврах энэрэнгүй үйлсэд сэтгэл зүрхээ зориулж яваа Д.Бум-Эрдэнийг манай сонин зочноор урилаа. Тэрбээр 600 гаруй хүний амь аварч, шинэ оны босгон дээр Нийслэлийн Хангарьд одонгоор энгэрээ мялаасан юм. Энэрэнгүй үйлсийг үнэлж “Топ донор” хэмээх өргөмжлөл хүртээсэн цор ганц хүн нь Д.Бум-Эрдэнэ болж байгаа юм.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хэзээ анх донорын эгнээнд нэгдэж байв. Тэр үеийнхээ түүхээс ярилцлагаа эхлэх үү?
-2001 оноос эхэлж цусны донор болсон. Би тэр үед 25 настай байсан. Амьдралд хөл тавьж ихэр охинтой болсон юм. Ихрүүд төрсөн эмнэлэгт хүйн халдвар гарч цус сэлбэх шаардлага тулгарсан л даа. Ингээд Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй холбогдож байнгын донор болсон.
Одоо цусаа хандивлаад 19 жил болж байна. Миний цус нэгдүгээр бүлгийнх болохоор хэрэгцээ өндөр байдаг байх. Хүний амь аврах энэрэнгүй үйлсэд нэгдсэндээ сэтгэл өндөр байдаг. Донор болсноос хойш 225 удаа цусаа хандивлаад байна. Энэ үзүүлэлтээрээ би “Топ донор”-оор өргөмжлөгдсөн. Нэг удаа цусаа өгөхөд гурван хүний амь авардаг гэж үздэг. Тэгэхээр 620 хүний амь аварчээ гэсэн үг.
-Та сард нэг удаа цусаа өгдөг үү?
-Эрэгтэй хүн хоёр сард нэг удаа цусаа өгч болдог л доо. Ингээд тооцохоор жилд зургаан удаа хандивладаг гэсэн үг. Зөвхөн цус өгөөд зогсохгүй сийвэн, эсээ хүртэл өгдөг. Аппаратны тусламжтайгаар сийвэнг нь ялгаж аваад улаан эдийг нь буцааж хийдэг. Эсийг ч гэсэн ижил шүүж авдаг юм билээ.
Донорын эгнээнд нэгдсэнээс хойш Шударга журам, Нийслэлийн хүндэт иргэн гээд цөөнгүй цол тэмдгээр шагнуулсан. Ажлынхаа хажуугаар хүний амь аврах үйлсэд сэтгэл зүрхээ зориулж яваа болохоор намайг үнэлж, шагнаж урамшуулдаг байх.
-Та ганцаараа “Топ донор” гэдэг өргөмжлөл хүртсэн юм билээ. Цусаа хандивлахдаа та юу боддог вэ?
-2016 онд “Алтан донор” тэмдгээр шагнуулж байлаа. Үүний дараа жил “Топ донор” болсон юм байна. Над шиг 200 гаруй удаа цусаа хандивласан хүн байдаггүй юм билээ. Миний дараа бичигддэг хүн 180 удаа цусаа өгсөн байсан. Тэгэхээр хамгийн олон удаа өгсөн нь би юм билээ. Хүмүүст цусаа хандивлах бүртээ сэтгэл өндөр байдаг. Бараг л цусаа өгөх өдрөө хоног тоолон хүлээдэг дээ.
-Та сийвэн, эс өгдөг гэлээ. Энэ нь тусдаа бас хэмжээтэй байдаг уу?
-Хүн нэг удаа цусаа хандивлахдаа 400 граммыг өгдөг шүү дээ. Харин сийвэн 600 грамм, эс 250 грамм гэх зэргээр тогтсон хэмжээтэй.
Улсын хоёрдугаар эмнэлэгт үзлэг оношилгоо үнэгүй хийлгэх эрхтэй байдаг хэдий ч яваад очихоор миний нэр байдаггүй юм.
Сүүлийн үед голдуу сийвэнгээ өгч байна. Нэг, гуравдугаар бүлгийн сийвэн хангалттай байгаа болохоор зургадугаар сараас хойш өгөөгүй. Цусны төрлийн ямар ч бүтээгдэхүүнийг өгснийхөө дараа сар амардаг. Хүний цусны 80 орчим хувь нь сийвэн байдаг.
Тунгалаг хүрэн өнгөтэй зүйл л дээ. Эс бол цусны 20 хувьд л байдаг гэж мэргэжлийн хүмүүс тайлбарладаг юм. Эсийг тусгай аппаратаар ялгаж аваад хэрэгтэй хүнд нь өгдөг юм билээ. Эсийн захиалга орж ирсэн тохиолдолд биднийг дууддаг. Эрхтэн шилжүүлэн суулгах үеэр дуудагдан очиж эсээ өгдөг. Ясны чөмөг, элэг, бөөр шилжүүлэн суулгах үед эсийн хэрэгцээ их гардаг болсон.
-“Топ донор” хүнийг Улаан загалмайн нийгэмлэгээс харж үздэг үү?
-ЦССҮТ, Улаан загалмайн нийгэмлэг хамтраад залуу доноруудыг алдаршуулах ажил зохион байгуулдаг болсон. 35-аас дээш удаа цусаа өгсөн бол нийтийн тээврээр үнэгүй зорчих эрх олгодог. Мөн жилд нэг удаа амралт, сувилалд үнэгүй амраадаг. Гэхдээ энэ хөнгөлөлтийг би эдэлж байгаагүй. Улсын хоёрдугаар эмнэлэгт үзлэг оношилгоо үнэгүй хийлгэх эрхтэй байдаг хэдий ч яваад очихоор миний нэр байдаггүй юм. Тэтгэвэрт гарсан ахмадууддаа ийм эрх эдлүүлдэг юм билээ.
-Эрүүл хүн донорын эгнээнд нэгдэх ёстой. Та эрүүл мэндээ яаж хамгаалдаг вэ?
-Цусаа хандивлах бүрт шинжилгээ өгдөг болохоор эрүүл мэндээ тогтмол хянуулдаг. Би спортоор хичээллэдэг болохоор өвдөөд байдаггүй. Тогтсон хугацаандаа цусаа өгөх гээд очиход толгой бага зэрэг өвдөх шинж тэмдэг илрэх тохиолдол бий. Харин цусаа өгсний дараа бие хөнгөрөөд сэргээд ирдэг. Тэгэхээр дасал болчихдог юм шиг байгаа юм.
-Ямар спортоор хичээллэдэг вэ. Таны хобби юм уу эсвэл клуб холбооны хүн үү?
-Хоккей, хөлбөмбөгөөр хичээллэдэг. Би аль алиных нь спортын мастер зэрэгтэй. Саяхан хоккейгоор бүх ард түмний спартакадад оролцож хүрэл медаль хүртсэн. “Аравт” багийн гишүүн л дээ.
-Хоккейн спортоор хичээллэхийн давуу тал нь юу вэ?
-Эрүүл агаарт гулгана гэдэг сайхан л даа. Энэ спортоос би таашаал авдаг. Тиймээс хобби маягаар хичээллэж, уралдаан тэмцээнд оролцдог. Спортын ач тусаар би өөрийгөө эрүүл амьдардаг гэж боддог.
-Та спортоор хичээллэсэн бол илүү их амжилт гаргах байсан юм биш үү. Яагаад цахилгаанчин болсон юм бэ?
-Спорт бол сонирхол л доо. Цахилгаанчин болсондоо би харамсаж байгаагүй. Хариуцлагатай мэргэжил шүү, хувь хүн өөрөө ур чадвартай байвал амжилтад хүрнэ шүү дээ.
Залуусыг дэмжээд өгвөл улс орны хөгжилд хувь нэмрээ оруулна шүү дээ. Залуусын орон учраас төр дэмжээд өгвөл хөгжих боломж байна.
Хамгийн чухал нь хүн мэргэжилдээ сэт гэл зүрхээ зориулах хэрэгтэй. 1992 онд Төмөр замын техникумыг төгсөөд л мэргэжлээрээ ажилласан.
Уг нь төмөр замд ажилладаг байсан л даа. Анхныхаа хоёр ихэр хүүхдийг төрснөөс хойш эмнэлгээр их явсан. Хоёр ихэр охин маань төрснөөсөө хойш гурван сар сэхээнд байж байгаад эмнэлгээс гарсан.
Ихрийн нэг нь хүйн халдвар, менингитээс болж эрүүл мэндийн асуудалтай болсон. Ингээд үргэлж эмнэлэгт хэвтдэг байлаа. Эмнэлгээс гараад сар бололгүй дахиад л эмнэлэгт очдог. Ийм байдлаас шалтгаалаад би төмөр замд ажиллах боломжгүй болсон юм. Тэгээд охин маань 15 нас хүрээд хорвоог орхисон доо.
-Хүйн халдвараас болж нярай эрүүл мэнд, амь насаараа хохирно гэдэг харамсалтай. Тухайн эмнэлгийнх нь буруу шүү дээ?
-Төрөөд удаагүй байхад нь хүйн халдвар гарч, тухайн үед 30 гаруй нярай эндсэн гэж ярьж байсан. Энэ асуудлыг тухайн үед нь хэсэг ярьж, тэгээд удалгүй энэ мэдээлэл замхарч байсан.
-Орчин үед залуус дунд шатны мэргэжилтэн болох хүсэл сонирхолгүй болж. Та цахилгаанчин мэргэжлийн үр шимийг хүртэж яваа гэж ярилаа?
-Нэг хэсэг дээд боловсрол руу хошуурч байсан. Одоо эргээд дунд мэргэжлээр сурдаг залуус олширч байна. МСҮТ-д амжилттай суралцаж чадвал хаана ч ажилласан амьдралаа аваад явчихна шүү дээ.
Залуус нийгэмдээ илүү идэвхтэй баймаар байна. Олон нийтийг хамарсан ажилд сэтгэлээрээ оролцдог байх хэрэгтэй болов уу. Залуус нийгмийн идэвхтэй байж нэг нэгэндээ тус дэм болдог баймаар байна. Нөгөөтэйгүүр, нийгэмд идэвхтэй залуусыг төр дэмжих тал дээр сул байдаг. Залуусыг дэмжээд өгвөл улс орны хөгжилд хувь нэмрээ оруулна шүү дээ. Залуусын орон учраас төр дэмжээд өгвөл хөгжих боломж байна.
-Та хувийн байгууллагад ажиллахын зэрэгцээ дуудлагаар үйлчилгээ үзүүлдэг гэл үү?
-Миний үеийн залуус сайн боловсрол эзэмшсэн. Тиймээс мэргэжлээ гололгүй чадварлаг ажиллаж чадаж байгаа. Ажил хүнийг голдог болохоос хүн ажлыг голдоггүй гэдэг үг байдаг шүү дээ. Би завтай үедээ дуудлагаар очиж цахилгааны засвар хийж өгдөг. Эрчим хүчнийхэн дотоод гэмтлийг засварладаггүй. Тиймээс хувиар дуудлагаар ажилладаг хүмүүс боломжийн үнэ хөлсөөр гэмтлийг нь засварлаж өгдөг.
Б.Гандолгор
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ