Улсын Онцгой комиссын хурал УИХ-ын чуулганы хуралдаанаас хамаараад түр завсарлаад байна. Улсын Онцгой комисс үргэлжлүүлэн 17:00 цагаас хуралдана.
Хуралдаанаар дотооддоо хязгаарлалтад буй үйлчилгээний байгууллагуудаа халдваргүйтэл, ариутгалын дор нээх тухай хэлэлцэнэ.
Эрсдлийг мэргэжлийн байгууллагууд тооцоолсныг Засгийн газар, Улсын Онцгой комисс харгалзаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хурлаас гарсан шийдвэрийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийж байна.
УОК-ын 25-р хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэргийг долоодугаар сарын 15-ны хүртэл сунгах шийдвэрийг гаргажээ. Хил нээхгүй бөгөөд хил нээсэн ч хөрш орнууд хил нээгээгүйгээс гадна олон улсын эрсдлийн зэргийн үнэлгээг харгалзан хил нээх боломжгүй гэсэн шийдвэр гарсныг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Нийтийг хамарсан зарим үйлчилгээнүүдийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс үе шаттай нээх чиглэлээр эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж ажиллахыг аймаг, дүүргийн засаг дарга нарт зөвшөөрлөө. Иймд хүүхдэд компьютер тоглоомоос бусад тоглоомын үйлчилгээ үзүүлдэг хүүхдийн тоглоомын газар, сургалт, амралтын зуслан, кино театр, үзвэр үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд, театр, чуулга, ресторан, уушийн газар, караоке, шашин номын газруудыг халдвар хамгааллын шаардлагыг хангасан тохиолдолд үйл ажиллагаагаа нээх боломжтой болж байна. Ингэснээр зөвхөн нийслэлд 960 аж ахуйн нэгжийн 10 мянга гаруй ажлын байр идэвхижих юм.
Мөн УОК-оос өгсөн чиглэлийн дагуу өнөөдөр Нийслэлийн онцгой комиссын хуралдах бөгөөд олноор цугласан жагсаал цуглаан, нийтийг хамарсан спорт үйл ажиллагаа, пс тоглоомын газар, диско барыг нээхгүй байх юм байна. Харин пс тоглоомоос бусад тоглоомын газар, кино театруудыг үе шаттайгаар нээх юм байна.
Харин нийтийг хамарсан жагсаал цуглаан хийх, спортын томоохон арга хэмжээ зохион байгуулахыг болон диско бар, бүжгийн цэнгээний газруудыг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг бууртал нээхгүй байхаар шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Мөн хөрш хоёр орноос 700-аад иргэнээ Замын-Үүд, Алтанбулаг боомтуудаар татан авахаар шийдвэрлэсэн бол 07 дугаар сард нийт 10-12 захиалгат нислэг үйлдэх саналтай байгаагаа Гадаад харилцааны яамны Консулын газраас танилцуулж зарим зөвшөөрлийг авчээ.