Монгол улсад нефть-химийн салбарын суурь болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний ээлжийн барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн боллоо. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт Инженерчлэл, Худалдан авалт, Барилга-угсралтын дөрвөн багц хэсгээс бүрдэнэ.
Эхний багц буюу “Технологийн бус барилга байгууламж, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн бэлтгэл ажил”-ыг хийх ерөнхий гүйцэтгэгчээр БНЭУ-ын “JMC Projects” компани шалгарсан. Тус компани үйлдвэрийн талбайд Иргэний барилга байгууламж (Захиргааны байр, агуулах, засварын цех, гал командын байр, анхны тусламжийн төв, лаборатори, угтах байр), Ус хангамжийн систем, Талбайн дэд бүтэц зэрэг барилга байгууламжуудыг барих ажлыг гүйцэтгэх юм.
Төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, төслийн менежментийн зөвлөх “Engineers India Limited” болон “JMC Projects” компани ажил эхлүүлэх уулзалтыг цахимаар хийв. Тус уулзалтаар, ажлын аргачлал, зохион байгуулалт, ажил гүйцэтгэх, хянах нарийвчилсан төлөвлөгөөг талууд эцсийн байдлаар тохиролцлоо.
Уг бүтээн байгуулалтын ажил энэ оны дөрөвдүгээр сард эхлэх байсан боловч дэлхий дахиныг хамарсан ковид 19 цар тахлын улмаас хойшлогдсон юм. “JMC Projects” компани 1982 онд байгуулагдсан, дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэр, барилга-угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 5000 орчим ажилтантай тус компани Энэтхэг болон бусад улс орнуудад бүтээн байгуулалтын 50 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлжээ.