АНУ-ын сансрын дөрвөн нисгэгч энэ жилийн сонгуульд сансраас буюу дэлхийн тойрог замаас саналаа өгөхөөр төлөвлөж байна.
Тэдний нэг Кейт Рубинс сонгуулиас өмнө амжиж, ирэх сарын 14-нд ОХУ-ын Союз пуужингаар Олон улсын сансрын станцад очно. Тэрээр "Саналаа өгөх нь хүн бүрийн хувьд чухал явдал. Хэрэв бид үүнийг сансраас хийж чадаж байгаа юм бол бусад хүмүүс газраас саналаа өгнө гэдэгт эргэлзэхгүй байна" гэжээ.
Кейт Олон улсын сансрын станцад очсоны дараа Америкийн бусад нисгэгчид болох Майк Хопкинс, Виктор Гловер, Шеннон Уокер болон Японы нисгэгч Соичи Ногучи нарын хамт "SpaceX’s Crew Dragon" хөлөгт суух юм. Тэд бүгд өөр мужийн сонгуулийн хороонд саналаа өгөх тул NASA тэдгээр байгууллагуудтай маш сайн хамтран ажиллаж шаардлагатай аж.
Шеннон Уокер өмнө нь 2010 онд анхны аяллынхаа үеэр сансраас сонгуульд оролцож байсан ба түүнээс хойш NASA нисгэгчдийг сонгууль өгөхөд туслах туршлага хуримтлуулсаар байна. Саналын хуудсыг нууцлал бүхий PDF файл ашиглан нисгэгчид рүү e-mail-ээр илгээнэ. Нисгэгчид бөглөж дуусаад эргүүлэн NASA руу мэйл илгээж, NASA тэдгээрийг холбогдох сонгуулийн хороод руу дамжуулах юм.
Эх сурвалж: TheVerge