“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн “Говь Повер” компанид 5.4 тэрбум төгрөгийг төлөх ёстой гэсэн шүүхийн шийдвэртэй холбогдуулан шалгаж байгаа билээ.
АТГ-аас уг хэргийн тайлал болсон Г.Дэнзэнг ч давхар шалгаж эхэлсэн байна. Гэвч тэрээр одоогоор эх орондоо ирээгүй байгаа гэнэ. Түүнийг гадагшаа зугтсан хэмээн хэвлэлээр шуугих болсон ч өнгөрсөн гуравдугаар сард дээрх мэдээллийг үгүйсгэж ил захидал илгээсэн юм. Г.Дэнзэн ил захидалдаа өөрийгөө ХБНГУ-д сурч байгаа төдийгүй эх орноосоо урваж, дүрвээгүй. Энэ сарын 2 гэхэд эх орондоо ирэх тухайгаа онцолсон байсан юм.
Б.Заяа