Эдийн засгийн хөгжилд эрчим хүч үнэмлэхүй нөлөөтэй. Харин эрчим хүч үүсгэх олон арга байдгаас байгаль орчинд үзүүлэх нөлөө, үйлдвэрлэлийн зардал багатай арга нь цөмийн цахилгаан станц юм. Өнөөдрийн байдлаар нэг гигаватт эрчим хүч үүсгэх цөмийн цахилгаан станц барихад хэчнээн тэрбум ам. доллар шаардлагатай вэ?
2,7 сая тонн нүүрсээр гаргах эрчим хүчийг Цөмийн цахилгаан станцад нэг килограмм уранаар гарган авна
2013 оны судалгаагаар Монгол улс жилд 9 сая 635 мянган тонн нүүрс ашиглаж байжээ. Харин энэ тоо 2018 он гэхэд 20 саяд хүрэх тооцоо бий. Дулааны цахилгаан станц асар их түлш ашигладаг төдийгүй байгаль орчинд үзүүлэх нөлөө нь их байдаг аж.
Гэтэл 2,7 сая тонн нүүрсээр гаргах эрчим хүчийг Цөмийн цахилгаан станцад нэг килограмм уранаар гарган авна. Тэгэхээр гурван жилийн дараах Монголын нийт хэрэглээний эрчим хүчийг нэг шуудай уранаас гарган авч болох нь.
Гэхдээ Цөмийн Цахилгаан Станц барьж, ашиглалтад оруулахад дор хаяж арван жил хэрэгтэй аж. Харин энэ арван жилийн хугацаанд хэчнээн хэмжээний зардал гардаг, ямар үр ашигтай байдаг нь сонин.
Капитал зардал: Байгууламжийн бэлтгэл ажил, барилгын ажил, ашиглалтад оруулах, станцын санхүүжилт гэх зэрэг зардал үүнд багтана. Мэдээж хэрэг том хэмжээний цөмийн реактор барихад олон мянган ажилтан хэрэгтэй бөгөөд цахилгаан дамжуулах, реактор хөргөх, агааржуулах, харилцаа холбооны систем гээд олон зүйлсийг цогцлоох юм. Өнөөдрийн ханшаар энэ ажилд дунджаар нэг киловатт эрчим хүч тутамд 5339 ам. доллар зарцуулах аж. Энэ нь нэг гигаватт эрчим хүч үүсгэх Цөмийн Цахилгаан станцыг ашиглалтад оруулах зардал 5,3 тэрбум ам доллар гэсэн үг.
Гэхдээ зардал бүс нутаг, тухайн орны засгийн газрын бодлого ажиллах хүчнээс шалтгаалан харилцан адилгүй байдаг. Жишээ нь энэ оны байдлаар Хятадад цөмийн цахилгаан станц барих зардал нэг киловатт тутамд 3500 ам. доллар бол АНУ-д 5000 ам. доллар байна.
АНУ, Европт Цөмийн Цахилгаан станц барих үнэ хэд дахин нэмэгдэх бол Ази тивд үнэ тогтвортой хэвээр байна
Дэлхийн Цөмийн эрчим хүчний агентлагийн тооцоогоор 2050 он гэхэд АНУ, Европт Цөмийн Цахилгаан станц барих үнэ хэд дахин нэмэгдэх бол Ази тивд үнэ тогтвортой хэвээр байна гэжээ.
Санхүүжилтийн хувьд барилгын ажил хэр удаан үргэлжилнэ төдий чинээ зардал нэмэгдэнэ. Сонирхолтой нь Азид Цөмийн Цахилгаан станц барих ажил бусад тивтэй харьцуулахад илүү богино хугацаанд дуусдаг.
Жишээ нь Япончууд 1996, 1997 онд ашиглалтад оруулсан 1300 мегаватт эрчим хүч үүсгэх цөмийн реакторуудыг дөрвөн жилийн дотор барьжээ. Өнөөдрийн байдлаар Цөмийн Цахилгаан Станц барих ажилд дунджаар 48-54 сар зарцуулна гэж төлөвлөж байна.
Энэ хугацаагаар тооцож үзэхэд 2016-2017 онд ашиглалтад орох ЦЦС-ын санхүүжилтэд 3,8 тэрбум ам. доллар зарцуулах юм. Харин барилгын ажил хойшлох юм бол өдөрт 1,2 сая ам. долларын алдагдал хүлээнэ.
Үйлдвэрлэлийн зардал: Цөмийн Цахилгаан Станц нүүрс, газрын тос, байгалийн хийгээр ажилладаг станцуудтай харьцуулахад хамаагүй бага зардалтай гэдгээрээ давуу. Хэдийгээр ураныг олборлож, баяжуулах, үйлдвэрлэх гэх мэт олон шат дамжлагатай ч нүүрсээр ажилладаг цахилгаан станцаас даруй гурав дахи бага зардалтай байдаг аж.
Харин байгалийн хийгээр ажилладаг станцаас тав дахин бага зардалтай.
2013 оны зургадугаар сарын байдлаар нэг килограмм уранаас түлш гарган авах зардал:
Уран: |
8.9 кг У3O8 x 130 ам. доллар |
1160 ам. доллар |
Боловсруулах: |
7.5 кг У x 11 ам. доллар |
83 ам. доллар |
Баяжуулах: |
7.3 x 120 ам. доллар |
880 ам. доллар |
Түлш үйлдвэрлэл: |
кг тутамд |
240 ам. доллар |
Нийт: |
|
2360 ам. доллар |
Нэг килограмм уранаас 360,000 киловатт цаг эрчим хүч гарган авах бөгөөд нэг киловатт эрчим хүч үүсгэх түлшний зардал нь 0,66 цент/1304 төг/ гэсэн үг юм.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын/OECD/ 2010 оны судалгаанд эрчим хүчний үнэ ямар байгааг харуулжээ.
Цахилгааны бодит үнэ (Төгрөг/Киловатт цаг)
Цөмийн эрчим хүчний тухай товчхон: Дээрх жагсаалтаас хамгийн бага зардалтай нь ЦЦС болох нь харагдаж байна. Түүнчлэн байгальд учруулах хор хөнөөл хамгийн бага эрчим хүч үүсгэх арга юм.
- Цөмийн эрчим хүчийг уранаас гарган авах бөгөөд уран нь сэргээгдэх эх үүсвэр биш
- Цөмийн цахилгаан станцыг 18-24 сард нэг удаа унтрааж цацраг идэвхтэй болсон түлшийг хаях хэрэгтэй.
- Өнөөдөр дэлхий дээрх эрчим хүчний 13 хувийг цөмийн цахилгаан станцаас гарган авч байна.
- Дэлхийн 30 гаруй оронд ЦЦС ашиглаж байгаа төдийгүй Ангараг гариг дээр судалгаа хийж байгаа роботууд ч цөмийн эрчим хүчээр ажилладаг.
- Шинэ цөмийн байгууламж барихад шинээр 1400-1800 өндөр цалинтай ажлын байр бий болох бөгөөд барилгын ажлын ид үед энэ тоо 3500 хүрнэ. Байгууламж тус бүр хэмжээнээсээ шалтгаалан 400-700 байнгын ажлын байр үүсгэх бөгөөд тэдний цалин тухайн бүс нутгийн дундаж цалингаас 36-44 хувиар илүү.
- Өнөөдрийн байдлаар Дэлхий дээр 1000 мегаваттаас дээш хүчин чадалтай 18 ЦЦС баригдаж байгаагаас найм нь энэ жил ашиглалтад орно.