Харилцаа холбоо, технологийн салбарын шинэлэг бүхнийг нээн харуулж, хөгжлийг нь илтгэх ICT EXPO 2015 өчигдөр нээлтээ хийж, Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхим олны хөлд дарагдаад байна.
Үзэсгэлэнгийн үеэр оролцогч бүр өөрсдийн компанийнхаа танилцуулгыг шинэлэг байдлаар хийж, цаг минут бүрээр хөгжиж буй энэ салбарт бид хаана яваагаа мэдрүүлж байна.
Оролцогч байгууллагуудын нэг болох Монголын анхны хайлтын систем www.nuudel.mn үзэсгэлэнг үзэж буй хүмүүсийн дунд өдөр бүр “Нэг саяын уналт” тэмцээнийг зохион байгуулж байна.
Арван асуултад зөв хариулсан оролцогч буюу хоёр хүн сая төгрөгийн эзэн болох юм.
Үзэсгэлэнгийн эхний өдрийн тэмцээнд хоёр баг оролцсон бөгөөд эхний баг нэг дэх асуултад бүдэрч тэмцээнийг орхисон юм.
Харин хоёр дахь баг таван асуултыг амжилттай хариулж, зургаа дахь асуултдаа бүдэрсэн ч зохион байгуулагчдын зүгээс бооцоонд тавьсан мөнгө болох 50 мянган төгрөгийг өглөө.
Ингээд тэмцээнд оролцож, азтан болсон Б.Ганхуяг, Ц.Шийрэв нарын сэтгэгдлийг хүргэж байна.
Та ч мөн ICT EXPO 2015-аар зочилж, шинэ технологи, сонин содон бүхэнтэй танилцангаа ухаанаа сорьж азтан болох боломжтой. Үзэсгэлэн 25-н хүртэл үргэлжилнэ.