Баянгол дүүргийн 16-р байрны оршин суугчид өчигдөр буюу тавдугаар сарын 24-нд байрандаа оржээ.
Тус байрны хажууд олон давхар байшин барихаар ухсан суурь нүхний хананы шороо нурснаас 6 метрийн зайтай орших 16-р байранд цууралт өгөх аюул нүүрлэсэн хэмээн Онцгой байдлын газраас шуурхай арга хэмжээ авч, байрыг хамгаалалтад аван, оршин суугчдыг яаралтай нүүлгэх ажлыг дөрөвдүгээр сарын 23-нд хийсэн.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хэмжилт, шалгалтаар орон сууцны зүүн талд нүх ухсан нь тус барилгад ямар нэгэн хазайлт үүсгээгүй гэсэн дүгнэлтэд хүрч, улмаар хөрсөнд бэхэлгээ, хүчитгэлийн ажил хийснээр оршин суугчдыг байранд нь оруулахаар болсон юм.
Энэ ажлыг “Бум Од” компани хийж гүйцэтгэн, ийнхүү иргэдийг байранд нь оруулсан байна.