Яармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүрэх авто зам дээр өнгөрсөн долоо хоногт засвар хийж байгаатай таарлаа.
Зайсангийн хөшөөний орчмын замд хагарал үүсчээ.
Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх 17.1 км авто замыг “Эсто” ХХК 1,4 жилийн хугацаанд барьж гүйцэтгэсэн.
Тус зам өнгөрсөн оны есдүгээр сарын 5-нд ашиглалтад орсон байна.
Хөгжлийн банкны 24,7 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баригдсан уг зам жил хүрэхгүй засвар хийж хавартай золгож байгааг гайхах хүн олон байлаа.

Б.Жаргалсайхан:Чанаргүй баригдсанаас хагарал үүссэн гэж болохгүй л дээ
Нийслэлийн зам барилгын хяналтын хэлтсийн дарга Б.Жаргалсайханаас тодруулга авлаа.
-Богд уулын арын зам дээр өнгөрсөн долоо хоногоос эхлэн засвар хийж эхэллээ. Жил хүрэхгүй хагарал, цуурал үүсч байгаа нь ямар учиртай юм бол?
-Гүйцэтгэгч нь "Эсто" гэж компани байгаа. Зам баригдсанаас хойш гурван жилийн хугацаанд гарсан эвдрэлийг гүйцэтгэгч компани өөрсдийн зардлаар засварладаг. "Эсто" компани өөрсдийн барьж гүйцэтгэсэн зам дээр үзлэг хийгээд хучилтад гарсан хагарлыг засварлаж байгаа. Өвөл замын хучилт хөлдөөд агшчихдаг. Агшингуут том талбай учраас хагарал үүсдэг. Хучилтан дээр гарсан хагарлаа витум ашиглаж засварлаж байгаа юм.
-Тэгэхээр чанаргүй баригдсанаас биш гэж үү?
-Чанаргүй баригдсанаас хагарал үүссэн гэж болохгүй л дээ. Асфальт бетон хучилт ямар ч хагарал цуурал гарахгүй гэж байдаггүй л дээ. Цаг агаарын эрс тэрс уур амьсгал, тодорхой хэмжээний температураас шалтгаалж гарч буй хагарал. Хавар болж гэсэлт явагдаж эхлэхэд буюу яг өдийд хагарал үүссэн замын витум ашиглаж гагнаас хийснээр цас борооны ус орох боломжгүй болгож байна гэсэн үг. Хэрвээ үүссэн хагарал, заадасыг янзлахгүй байгаад байвал цас, борооны ус орж асфальт бетон хучилтны завсраар орж доод хучилтын суурин үе, далангийн үе рүү нэвтэрдэг. Ингээд нягтаршсан хөрс сийрэг болж зам эвдрэх үндэс тавигддаг. Харин энэ бүхнээс урьтаж "Эсто" компани өөрсдийн замд гарсан эвдрэлийг цас орохоос өмнө амжиж хагарлыг янзаллаа.
-Зам барьж уй компани бүр ингэж барьсан замдаа гурван жилийн хугацаанд эзэн болж чаддаг уу?
-Манайхаас гурван жилийн баталгаат хугацаа дуусаагүй замынхаа эвдрэл гэмтлийн янзална уу гээд албан бичиг явуулж байгаа. Жил бүр ийм албан бичиг явуулдаг. Туршлагатай компаниуд шаардуулахгүйгээр өөрсдөө замын засвараа хийгээд л явчихдаг.