Хууль Зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон бусад холбогдох хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулсан.
Манай улсад хөдлөх эд хөрөнгө (ХЭХ) болон эдийн бус хөрөнгийн барьцааны (ЭБХБ) нэгдсэн бүртгэл байдаггүй. Иймд нэг барьцаа хөрөнгийг хэд хэдэн зээлийн барьцаанд зэрэг тавьж, зээлдүүлэгчийн эрх ашгийг зөрчсөн тохиолдлууд гардаг. Дээрх хуулийн төслөөр энэ асуудлыг шийднэ.
Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Батзандан ХЭХ болон ЭБХБ-ны тухай болон бусад хуулийн төслүүдийг 2016.09.01-нээс мөрдөх нь зүйтэй гэсэн санал гаргахад гишүүдийн олонхи дэмжлээ.
Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх боллоо.