gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.19
  • Валютын ханш
    $ | 3579₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.19
Валютын ханш
$ | 3579₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Англи хэлний сургалтыг эрчимжүүлэх хөтөлбөр орон даяар амжилттай хэрэгжиж байна

Боловсрол
2009-05-08
0
Twitter logo

Өнөөдөр монголчуудын хувьд дэлхийн эдийн засаг, технологийн дэвшил оюуны өв санд хүрч улс эх орноо хөгжүүлэх нэг гол түлхүүр нь англи хэлний өндөр боловсрол болоод байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй.

Монгол улсын засгийн газар иргэдийнхээ англи хэлний боловсрол, оюуны хөрөнгө оруулалтанд анхаарч 2008 оны 293-р тогтоолоор 2020 он хүртэл хэрэгжих "Англи Хэлний Боловсролын Үндэсний Хөтөлбөр"-ийг баталсан билээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамнаас зарласан "Англи хэлний сургалтыг эрчимжүүлэх ТАХ-2008-01 хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний тендерт "Голден Бридж" боловсролын төв гүйцэтгэгчээр шалгарч хөтөлбөрийг гадаад дотоодын томоохон байгууллагуудтай хамтран амжилттай хэрэгжүүлж байна.

ТАХ-2008-01 хөтөлбөр нь 2100 багшийг орчин үеийн багц сургалтын материалаар хангах, 3000 багшид онлайн сургалт явуулах, ЕБС-ийн 1100 гаруй англи хэлний багшийн заах аргыг сайжруулах вакумжуулсан сургалт-семинар зохион байгуулах ЕБС, их, дээд сургуулиудаас шалгарсан багш нарыг олон улсын зэрэгтэй англи хэлний багш бэлтгэх TESOL-н сургалтанд хамруулах, англи хэлний сургалтанд шинэ арга зүй нэвтрүүлэх шилдэг төслүүд хэрэгжүүлэх гэсэн хоорондоо уялдаа холбоо шат дараалан хэрэгжих 4 багц ажилд хуваагдан энэ оны 1-р сараас 9-р cap хүртэлх хугацаанд хэрэгжих юм.

Одоогоор төрийн өмчийн ерөнхий боловсролын болон бүх их, дээд сургуулиуд олон улсын жишигт нийцсэн 2100 сургалтын багц материалаар хангагдаж, интернет холбогдсон бүх сургуулийн багш нар онлайн сургалтанд хамрагдаад байгаа бөгөөд төрийн өмчийн 597 ЕБС-ийн англи хэлний 1100 гаруй багш нарын эрчимжүүлсэн сургалт-семинар амжилттай явагдаж байна.

Энэхүү хөтөлбөрийн нэгэн чухал ажил болох "Голден Бридж" боловсролын төв Английн ETC төвтэй хамтран зохион байгуулж буй Монгол орны шилдэг англи хэлний багш нарыг шалгаруулан олон улсын зэрэгтэй багш бэлтгэх TESOL-н сургалтанд хамруулах ажил 2009 оны 5-р сарын 10-аас төрийн өмчийн болон хувийн бүх их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн англи хэлний багш нарын түвшин тогтоох шалгалтаар эхлэх гэж байна.

Английн ETC төвийн зөвлөхүүд олон улсын жишигт нийцсэн дээд түвшиний шалгалт болох Cambridge-н САЕ (Certificate in Advanced English) шалгалтаар багш нарын түвшинг тогтоох бөгөөд энэхүү шалгалтанд тэнцсэн багш нар TESOL-н сургалтанд хамрагдах эрхтэй болох бөгөөд тэнцээгүй боловч өндөр оноо авсан багш нарыг сургалтанд хамруулж дахин шалгалт авах юм байна.

Ерөнхий болон мэргэжлийн боловсролын англи хэлний багш нар, цаашлаад оюутан сурагчид руу хандсан ийм томоохон үйл ажиллагаанууд Монголд анх удаа хэрэгжиж англи хэлний боловсролд тодорхой ахиц дэвшил гарах нь ээ.

Сайн үйлс дэлгэрэх болтугай

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан