Монгол, БНСУ-ын зураачдын хамтарсан уран бүтээлийн анхны үзэсгэлэнгийн нээлт өчигдөр Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд болсон юм.
Энэхүү үзэсгэлэнд БНСУ-ын “Шин Жаг Чон Пуэ” нийгэмлэгийн 80 уран бүтээлч шилдэг бүтээлээ дэлгэжээ. Монгол уран бүтээлчдийн хувьд өөрсдийн уран бүтээлийг каталоги хэлбэрээр танилцуулж буй юм.
Тус нийгэмлэг 35 жилийн түүхтэй бөгөөд цаашид хоёр орны урчуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцохоор ирэх жил БНСУ-ын зураачдын уран зургийн үзэсгэлэнд Монгол уран бүтээлчидтэй хамтарч ажиллахыг хүсч буйгаа илэрхийлжээ.
Үзэсгэлэн энэ сарын 10-ныг дуустал үргэлжилнэ.